НҮБ: Хятад Шинжаанд хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн байж магадгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НҮБ: Хятад Шинжаанд хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн байж магадгүй

This photo taken on June 2, 2019, shows buildings at the Artux City Vocational Skills Education Training Service Center, believed to be a re-education camp where mostly Muslim ethnic minorities are detained, north of Kashgar in China's north-western Xinjiang region.

/2022.09.01/: НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Хатагтай Бачелет дөрвөн жил ажилласны эцэст Хятад Уйгурт хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн тухай тайланг нийтэлжээ.

Хятад улс НҮБ-д уг тайланг гаргахгүй байхыг уриалсан бөгөөд Бээжин үүнийг барууны гүрнүүдийн зохион байгуулсан "жүжиг" гэж нэрлэжээ.

Уг тайланд Хятад Уйгур лалын шашинтнууд болон бусад үндэстний цөөнхийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн гэдэг бөгөөд Хятад үүнийг үгүйсгэдэг талаар ч дурьдсан байна.

Гэвч мөрдөн байцаагчид, эрүүдэн шүүж "Хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг" үйлдсэн байж болзошгүй "нотлох баримт" олсон гэж мэдэгдлээ.

Тэд Хятадыг үндэсний аюулгүй байдлын тодорхой бус хууль тогтоомжийг ашиглан цөөнхийн эрхийг боомилж, "дураар баривчлах тогтолцоо" бий болгож байна гэж буруутгажээ.

НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газрын захиалгаар гаргасан тайланд хоригдлууд "Бэлгийн болон жендэрт суурилсан хүчирхийлэлд" өртөж байсан гэжээ.

НҮБ-аас Хятадад "эрх чөлөөг нь дур мэдэн хассан бүх хүмүүсийг" суллах арга хэмжээг нэн даруй авахыг зөвлөж, Бээжингийн зарим үйлдэл нь "олон улсын гэмт хэрэг, тэр дундаа хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн" байж болзошгүй гэж үзжээ.

НҮБ-аас хэдэн хүн хоригдож байгаа талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэж мэдэгдсэн ч хүний эрхийн байгууллагууд Хятадын зүүн хойд хэсэгт орших Шинжаан бүс дэх хуаранд нэг сая гаруй хүн саатуулагдсан гэж тооцоолж байна.

Шинжаанд 12 сая орчим Уйгур үндэстэн, голдуу лалын шашинтнууд амьдардаг. Гэвч НҮБ-ын тайланд дурдсан асуудлууд нь мусульман бус хүмүүст ч нөлөөлсөн байж магадгүй гэж мэдэгдэв.

Өмнө нь хэд хэдэн улс Хятадын Шинжаан дахь үйлдлийг геноцид гэж тодорхойлсон.

Гэхдээ уг тайланг Бээжин урьдчилан харсан бөгөөд хүчирхийлэл үйлдсэн гэх мэдээллийг үгүйсгэж, хуаранг терроризмтой тэмцэх хэрэгсэл гэж үзэж байна.

Map showing Uyghur population in Xinjiang

Хатагтай Бачелет НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссараар дөрвөн жил ажилласны эцэст ажлынхаа сүүлчийн өдөр энэхүү тайланг нийтэлжээ. Тэрээр өөрийн бүрэн эрхийн хугацаандаа "Хятад Уйгурчуудыг хүчирхийлсэн" хэмээн буруутгасаар байсан юм.

Хатагтай Бачелетийн албанаас мэдээлснээр жил гаруйн өмнөөс Шинжаанд хоморголон устгасан гэх хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж эхэлсэн гэв.

Мөн тайланг нийтлэхээс өмнөх сүүлийн хэдэн цагийн өмнө Хятад улс хатагтай Бачелетийг түүнийг гаргахгүй байхыг шаардаж байсан юм.

Өнгөрсөн пүрэв гарагт болсон хэвлэлийн бага хурал дээр тэрээр уг тайланг "хэвлэн нийтлэх үү, нийтлэхгүй байх уу" гэсэн асар их дарамтад орсон гэдгээ ярьж байжээ.

Эх сурвалж: BBC

ШУУД: Монгол Улсын их сургуульд Эзэн Богд Чингис хааны эш хөргийг залж байна
ШУУД: Монгол Улсын их сургуульд Эзэн Богд Чингис хааны эш хөргийг залж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.