/2022.09.01/: Азийн Волейболын Холбооны 3 дахь удаагийн "Челленж Цом-2022" тэмцээн Кыргызстан Улсын Чолтон-Ата хотноо зохион байгуулагдаж байгаа билээ. Тэмцээний тойргийн тоглолт амжилттай өндөрлөж, Монгол Улсын Волейболын Үндэсний эрэгтэй Шигшээ баг 6 оноотойгоор тойргийн тоглолтын 2 дугаарт эрэмбэлэгдлээ. Хагас шигтээ тоглолтоо 2022 оны ёсдүгээр сарын 2-ны өдөр Кыргызстан улсын багтай тоглох юм.
Монголын эрэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Б.Даринчулуун, туслах дасгалжуулагчаар Б.Мөнхнаран ажиллаж байна. Шигшээ багийн бүрэлдэхүүнд А.Даваажаргалаар ахлуулсан Б.Анхбаяр, Р.Хангай, Э.Алтангэрэл, Г.Цэнд-Аюуш, З.Буянжаргал, О.Чойжилсүрэн, М.Цэрэнбаатар, Г.Ган-Очир, О.Золбоо, З.Цэнд-Аюуш, Б.Батсуурь, Э.Энх-Амгалан, Т.Хангал гэсэн бүрэлдхүүнтэйгээр оролцож байна. Тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд манай улсын шүүгч, Азийн волейболын холбооны шүүгч Г.Золбаяр багтан ажиллаж байгаа юм.
Эх сурвалж: Монголын воллейболын холбоо