/2022.09.01/: Богдхан уулын дархан цаазат газар хамгаалалтын захиргаа, Экологийн цагдаагийн албатай хамтран 2022 наймдугаар сарын 24-26 өдрүүдэд хяналт шалгалтын ажлыг өргөн хүрээтэй зохион байгуулж ажиллажээ.
Хяналт шалгалтаар зөрчил торгуулийн арга хэмжээг газар дээр нь авч ажилласан байна.
Үүнд:
1. 2022 наймдугаар сарын 25-ны өдөр Экологийн цагдаатай хамтарсан хяналт шалгалтын комисс Төрхурах, Манчир, Номт, Түргэн, Жаргалантын амуудаас нийтдээ самарчдын 8 отог бүхий 43 иргэний албадан буулгасан.
2. Мөн 2022 наймдугаар сарын 27-28-ны өдрүүдэд Хамгаалалтын захиргааны алба хаагчид Түргэн, Өвөрзайсан, Шархад, Арцат, Жаргалант зэрэг амуудад гэнэтийн эргүүл шалгалтаар хориглосон бүсэд зорчиж байсан 28 машин, 130 гаруй иргэд мөн зөвшөөрөлгүй самарчдын 6 отог байсныг албадан буулгасан.
3. Ингэхдээ мод хугалж гэмтэйх, нойтон мод тайрч таслах, урц барин утаа тавих, хөрөө, сүх зэргээр мун хийж мод цохисон байгааг зурагжуулан баримтжуулан хураан авч, хууль бус үйл ажиллагаа таслан зогсоож ажиллаа
4. Богдхан уулын хамгаалалтын захиргаа тус хоёр удаагийн хяналт шалгалтаар 14 отог, 40 гаруй машин техник, 200 гаруй иргэдийн уулнаас албадан буулгасан байна. Сүх, хөрөө, муна, хууль бусаар түүсэн самар, отог майхан зэргийг хурааж хуулийн дагуу арга хэмжээ авч холбогдох газарт шилжүүлээд байна.
Эх сурвалж: БУДЦГ