Б.Болор-Эрдэнэ Цахим хөгжил, харилцаа холбооны ДЭД САЙД болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Болор-Эрдэнэ Цахим хөгжил, харилцаа холбооны ДЭД САЙД болно

/2022.08.31/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар зарим яамдын дэд сайдыг томилжээ. Тодруулбал, Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайдаар Б.Болор-Эрдэнийг томилохоор болсон талаар эх сурвалж мэдээллээ.

Түүний хувьд өмнө нь Цахим хөгжил, харилцаа холбооны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан юм.

Ажлын туршлага:

  • 2011-2012 онд Азийн хөгжлийн банкны төслийн мэргэжилтэн,
  • 2012 онд Мянганы сорилтын санд туслах мэргэжилтэн,
  • 2013 онд Дэлхийн банкны төслийн хяналт, шинжилгээ, үнэлгээний мэргэжилтэн, 2017 онд Их Британийн Нэгдсэн Вант Улсын Засгийн газрын Анализ шинжилгээний газар судлаач, Нэгдсэн үндэсний байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгуулагад гэрээт зөвлөх,
  • 2018 онд Дэлхийн банкны Австрали Улс дах салбарт гэрээт зөвлөх,
  • 2019 онд Английн Оксфордын Их сургуультай хамтарсан “Цахим эрин дэх Монгол Улс” төслийн ерөнхий зохицуулагч,
  • 2020 оноос өнөөдрийг хүртэл Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Цахим хөгжлийн үндэсний хорооны ажлын албаны даргаар тус тус ажиллаж байжээ.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Самарт явсан иргэн 5-6 метрийн өндөр модноос унаж амиа алджээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Самарт явсан иргэн 5-6 метрийн өндөр модноос унаж амиа алджээ
 
Н.Учрал: Цөмийн энергийн тухай ХУУЛЬ  батлагдаж БУРУУ жишгээс саллаа
Н.Учрал: Цөмийн энергийн тухай ХУУЛЬ батлагдаж БУРУУ жишгээс саллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.