/2022.08.31/ УИХ-ын 2022 оны ээлжит бус чуулган өчигдөр хаасан билээ. Хуралдаан өндөрлөхөөс өмнө Байнгын хороодын дарга нарыг сонгох тухай асуудлыг хэлэлцэж, томилсон юм.
Тодруулбал,
- Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан,
- Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Саранчимэг,
- Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг,
- Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөр,
- Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Э.Батшугар,
- Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн П.Анужин,
- Төсвийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн,
- Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин,
- Хууль зүйн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар,
- Эдийн засгийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийг сонгон, УИХ-ын тогтоолыг батлав.