Тоглоомын талбайд яагаад тамхи татаж болохгүй вэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тоглоомын талбайд яагаад тамхи татаж болохгүй вэ?

/2022.08.25/: Манай улсад хүүхдийн тоглоомын талбайн стандарт 2019 онд батлагдсан. Үүнийг стандартын дагуу барьдаг нь тун цөөн.

Энэ стандартын нэг гол зүйл нь тэмдэг тэмдэглэгээ. Тоглоомын талбайн мэдээллэх тэмдгийн "хориглох" хэсгийн бичиглэлд "мансуурсан, согтууруулах ундаа хэрэглэх, утаат тамхи татах зэрэг хүүхдэд сөрөг ухагдахуун үзүүлэх зүйлсийг хориглоно " хэмээсэн байдаг. Мөн "Тамхины хяналтын тухай" хуулийн 9.1.8.цэцэрлэг, бүх шатны сургууль, сургуулийн дотуур байр, эмнэлэг, сувилал, тэдгээрийн гаднах орчин, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн орц, шат, цахилгаан шат, хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэн зэрэг газруудад утаат тамхи татахыг хориглодог. Гэтэл татсаар л байна.

Тоглоомын талбайд хүүхдүүд ихэвчлэн гүйж харайн идэвхтэй хөдөлгөөн хийж, уушиг ажиллаж байдаг. Насанд хүрсэн хүн хоногт 23,000 удаа амьсгалдаг. Харин хүүхэд түүнээс хоёр дахин хурдан амьсгалдаг. Энэ нь хүүхдийн дэргэд тамхи татахад тэдэнд илүү их хор нөлөө үзүүлнэ гэсэн үг юм. Мөн нярайн дэргэд тамхи татах нь тэднийг "нярайн гэнэтийн үхлийн синдром" гэдэгт хүргэдэг байна.

Тамхи татаж байгаа хүний хор нөлөөний 20 хувь нь өөрт нь шингэж, үлдсэн 80 хувь нь утаагаар дамжин ойр орчны хүмүүс болон агаарт тархдаг. Ингэж тэд дам тамхидалтанд өртдөг. Дам тамхидалтад өртөгсөдийн 30 хувь нь уушиг болон бусад төрлийн хорт хавдраар өртөх өндөр эрсдэлтэй байдаг.

Тамхи нь өөртөө 4000 гаруй химийн хорт элементийг агуулдаг бөгөөд эдгээрийн 250 нь өвчин үүсгэх эрсдэлтэй. Хүүхдийн тоглоомын талбай, түүний ойролцоо тамхи татаж хорт утаа дэгдээх нь хүүхдийг 4000 гаруй химийн элементээр хордуулж байгаа хэрэг юм.

Тамхи татдаг хүн коронавирусээр өвчлөхөд хүндрэх эрсдэл татдаггүй хүнээс 1.4 дахин их байгаа нь судалгагаар батлагджээ. Дам тамхидалтын нөлөө ч яг адилхан. Дам тамхидалт буюу халдвартай хүний уушгинаас гарсан утаагаар амьсгалахад вирусын халдвар авах эрсдэл мөн өндөр байдаг байна. Иймээс та болзошгүй эрсдэлээс хамгаалан зөвшөөрөгдөөгүй газар тамхи татахгүй байхыг хүсье.

Орон нутгийн түргэн тусламжийн машины хүрэлцээг сайжруулах хандивын аян эхэллээ
Орон нутгийн түргэн тусламжийн машины хүрэлцээг сайжруулах хандивын аян эхэллээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.