П.Сайнзориг: Шинжилгээнд хамрагдсан 64 бөхийн НЭГЭЭС НЬ ДОПИНГ ИЛЭРЛЭЭ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

П.Сайнзориг: Шинжилгээнд хамрагдсан 64 бөхийн НЭГЭЭС НЬ ДОПИНГ ИЛЭРЛЭЭ

/2022.08.22/ Үндэсний бөхийн салбар хорооноос допингийн шинжилгээний хариуг танилцуулж байна.

Бөхийн салбар хорооны дарга, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг:

-Энэ жил наадмаар дөрөв ба түүнээс дээш давсан 64 бөхөөс допингийн шинжилгээ авсан. Үүн дээр нэмээд нийт 16 харваачаас шинжилгээ авч БНСУ-руу явуулсан. Энэ шинжилгээний хариу ирлээ. Хамгийн сүүлийн хариу наймдугаар сарын 19-ний өдөр буюу өнгөрсөн баасан гарагт ирсэн.

Ингэхэд 64 бөхийн 63-аас нь ямар нэг допинг илрээгүй. Харин нэг бөхөөс илэрсэн. Тэдний хувийн мэдээлэл байгаа учир шинжилгээний хариуг харуулах боломжгүй.

Допинг хэрэглэсэн бөх дөрөв даваад 5-ын даваанд унасан. Одоогоор нэрийг нь хэлэх боломжгүй, Улсын цолтой бөх байгаа. Тухайн бөхтэй биечлэн уулзаж, шинжилгээний хариуг танилцуулна. Ингэсний дараа Б сорьцын шинжилгээнд орох эсэхийг нь лавлаж асууна. Хэрэв тухайн бөх шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрч сорьцод орохгүй гэвэл нэрийг нь олон нийтэд мэдээлнэ. Орно гэвэл шинжилгээний хариу гарах хүртэл бөхийн нэрийг олон нийтэд мэдээлэх бололцоогүй. Хариуцлагын асуудлыг тухай бүрт нь тооцно гэлээ.

Увс, Ховд, Баян-Өлгий аймагт маргаашнаас  эрчим хүчний хэрэглээг хязгаарлана
Увс, Ховд, Баян-Өлгий аймагт маргаашнаас эрчим хүчний хэрэглээг хязгаарлана
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.