ОХУ-ын эдийн засаг өндөр хурдтайгаар өсч байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОХУ-ын эдийн засаг өндөр хурдтайгаар өсч байна

Russia in 2020: Will the Economy Grow Faster? - The Moscow Times

/2021.08.18/: ОХУ-ын эрх баригчид Корона вирустай холбоотой хязгаарлалтыг цуцалсны дараа тус улсын эдийн засгийн 2000 оноос хойш хамгийн өндөр хурдтайгаар өсөн нэмэгдэж байгааг харууллаа гэж Блүүмберг бичжээ.

ОХУ-ын ДНБ энэ оны хоёрдугаар улиралд 10,3%-р өссөн ба жижиглэнгийн бараа бүтээгдэхүүн, зорчигчдын тээвэр болон үйлдвэрийн салбарт өсөлт нилээн өндөр гарчээ.

Эдийн засагч Скотт Джоисон “Орос улсын эдийн засаг бидний таамаглаж байснаас хамаагүй хурдтай өсч хуучин хэвэндээ орсон” гэж хэлэв.

Morgan Stanley агентлаг "Гэнэтийн эерэг мэдээлэл, газрын тосны үнийн таатай таамаг зэргээс ОХУ-ын ДНБ-ийг 2021 онд 4,6%, 2022 онд 3,2% тус тус өснө" гэж таамаг дэвшүүлжээ.

ОХУ-ын ДНБ-ний өсөлт энэ оны гуравдугаар хагаст харьцангуй саарна. Учир нь Корона вирусын хязгаарлалтыг цуцалсны дараа үзүүлэх нөлөө аажмаар арилна гэж шинжээчид үзэж байна.

ОХУ-ын төрийн статистикийн хорооны мэдээлснээр 2021 оны 2-р хагасын байдлаар ДНБ-ний өсөлт 10,3% байгаа нь өмнөх оны мөн үеийнхтэй ижил байна гэжээ.

Эх сурвалж: gazeta.ru

“Ковидын нэгдсэн лавлах 119 төв”-ийн утсанд ирэх дуудлага цөөрчээ
“Ковидын нэгдсэн лавлах 119 төв”-ийн утсанд ирэх дуудлага цөөрчээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.