/2021.08.18/ “Ковидын нэгдсэн лавлах 119 төв”-ийн утсанд өнгөрсөн 24 цагийн хугацаанд иргэдээс 3439 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлага, мэдээллийн тоо өмнөх өдөртэй харьцуулахад 9,8 хувиар буурсан байна. Мөн нийт хүлээн авсан дуудлагын 90 хувьд үйлчилжээ.
Тус лавлах утсанд зургаадугаар сард 281,466, долоодугаар сард 180,583 дуудлага хүлээн авсан байна.
Харин наймдугаар сар гарсаар өнөөдрийн байдлаар 51,501 дуудлага хүлээн авснаас 45,935 буюу 89 хувьд нь үйлчилж, шийдвэрлэн ажиллажээ.
Иргэд шинжилгээний цэгийн байршил, дархлаажуулалтын хуваарь, эмнэлгийн тусламж үйлчилгээ, эмнэлзүйн шинж тэмдэг, тусгай үүргийн нислэгийн хуваарийн талаарх мэдээллийг түлхүү авсан байна.