О.Батнайрамдал: Аи-92 шатахууны үнэ он дуустал 2,390 төгрөг байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Батнайрамдал: Аи-92 шатахууны үнэ он дуустал 2,390 төгрөг байна

/2022.08.22/ Шатахууны үнийн асуудлаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал мэдээлэл хийлээ.

Тэрээр:

-Дэлхийн зах зээл дээр түүхий газрын тосны үнэ буурсантай холбоотойгоор өнгөрсөн амралтын өдрүүдэд Монгол Улсад ч гэсэн дизель түлш болон Аи-95 шатахууны үнэ литр тутамдаа 300 төгрөгөөр буурлаа.

Харин Аи-92 шатахууны хувьд ОХУ-ын Роснефть компанитай хийсэн хэлцлийн дагуу он дуустал 2,390 төгрөг байна. Эрэлт, сааралттай холбоотойгоор дэлхийн зах зээлд газрын тосны үнэ 100 доллараас доош хэлбэлзэж байна. Хэрэв энэ чигээрээ байх юм бол дараа сард ч гэсэн шатахууны үнэ буурах болов уу гэж бодож байна. Яг хэдэн төгрөгөөр буух нь тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаална.

Ургац хураалтын цаг болж энэ үед дизель түлш гол хэрэглээ болдог. ХХААЯ-наас ургац хураалтын үед 10 орчим тонн дизель түлш шаардагдах гэсэн тооцоолол ирүүлсэн гэлээ.

АТГ-аас 29 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулжээ
АТГ-аас 29 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.