Лениний музейг засварлана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Лениний музейг засварлана

/2022.08.19/: Соёлын сайд Ч.Номин өнөөдөр Байгалийн түүхийн музейд ажиллалаа.

Энэ музей нь хуучнаар Лениний музейн байранд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд сан хөмрөгийн зургаа орчим хувийг дэлгэн үзүүлж байна.

Өнөөдрийн байдлаар Байгалийн түүхийн музей байрлаж байгаа Лениний музейн байрыг зарим хувийн хэвшлүүдээс чөлөөлж, барилгын гуравдугаар давхарт засвар, шинэчлэлийн ажил үргэлжилж байгаа юм.

Энэ талаар Соёлын сайд Ч.Номин Байгалийн түүхийн музейд ажиллах үеэрээ:

“Байгалийн түүхийн музей байрлаж байгаа Лениний музей бол Соёлын яамны захиалгаар музейн зориулалтаар баригдсан үндэсний өвөрмөц хэв маяг бүхий архитектурын дурсгалт барилга. Тийм ч учраас 2023 онд бүрэн хэмжээнд засварлах зураг төслийг боловсруулна. Цаашдаа Байгалийн түүхийн музей шинэ байранд орох учраас Лениний музейн эх төрхийг алдагдуулахгүйгээр засварын ажлыг хийнэ” гээд одоогийн хийгдэж байгаа урсгал засварыг хийхдээ боржин, гантиг чулуун хийцийн шал, ханыг гэмтээхгүй, эх төрхийг ямар нэг байдлаар өөрчлөхгүй байхыг үүрэг болгов.

Мөн музейн гадна тохижилт, барилгатай залгаа үйл ажиллагаа явуулж байгаа баар, цэнгээний газартай холбогдох асуудлыг судалж, үндэсний хэв маяг бүхий архитектурын барилгын өнгө үзэмж, харагдах байдлыг сайжруулах, барилгын өөрийн орон зайг хамгаалахад анхаарч ажиллахаа илэрхийлэв.

Эх сурвалж: Соёлын яам

Монгол-Швейцарийн хамтарсан төслөөр хүүхдийн түнхний мултарлыг эмчилсээр байна
Монгол-Швейцарийн хамтарсан төслөөр хүүхдийн түнхний мултарлыг эмчилсээр байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.