Улаанбаатар хот орчмын газар хөдлөлтийн идэвхжилт буурахгүй байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатар хот орчмын газар хөдлөлтийн идэвхжилт буурахгүй байна

4-716zkfyxj1nr95oifrbkllttu882xs68nlrqhis94jk.jpg

/2021.08.18/ Оны эхний хагас жилийн байдлаар 665 газар хөдлөлт бүртгэгджээ. Энэ нь Улаанбаатар хот орчмын газар хөдлөлтийн идэвхжилт буурахгүй байгааг харуулж байна гэлээ.

Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Газар хөдлөлийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл цахимаар хуралдлаа.

2021 оны нэгдүгээр сарын 12-нд Хөвсгөл аймгийн Ханх суманд 6.5 хүстэй газар хөдлөлт болсон. Үүний дараагаар Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутагт 5.5, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт 5.2 магнитутын газар хөдлөлт болсон нь нийслэлийн иргэдэд мэдрэгдсэн.

Тиймээс газар хөдлөлтийн үед иргэдийн авах арга хэмжээний талаар нэгдсэн ойлголт, мэдээллийг бүх төрлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн цахим сүлжээгээр иргэдэд тогтмол хүргэх шаардлага байгааг Нийслэлийн Онцгой байдлын газраас онцолсон юм.

Мөн Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшгаас амжиж анхааруулах системийн дуут дохио бүхий 15 цамхгийг нэмж байгуулахыг үүрэг болголоо.

Түүнчлэн нийслэлийн өмчийн хөрсний хурдатгал хэмжигч багаж, тоног, төхөөрөмжийн аюулгүй байдал, арчлалт хамгаалалтыг дээд зэргээр хангахад анхаарч ажиллахыг даалгалаа.

Эх сурвалж: ОБЕГ

Хөгжлийн банкийг татан буулгаж болзошгүй
Хөгжлийн банкийг татан буулгаж болзошгүй
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.