Хөгжлийн банкийг татан буулгаж болзошгүй
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөгжлийн банкийг татан буулгаж болзошгүй

Мэдээ.МН

/2021.08.18/ Хөгжлийн банкны одоогийн нөхцөл байдлаас үзвэл цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй байна гэж Сангийн сайд Б.Жавхлан мэдээллээ.

Тэрбээр, "Хөгжлийн банк энэ оны нэгдүгээр сараас хойш нэг ч зээл олгоогүй. Тус банкны нийт зээлийн үлдэгдэл 3 их наяд төгрөг байгаагаас 1 их наяд төгрөг нь чанаргүй зээл байна.

Шинэ зээл өгөх чадамжгүй учир банк татан буугдах хэмжээнд хүрч болзошгүй. Тиймээс Монголбанк тус банканд хяналт шалгалт хийж байна.

Төсвөөс томоохон зээлийг санхүүжүүлэх боломжгүй тул Хөгжлийн банкийг байгуулсан. Ойрын хугацаанд бүтцийн өөрчлөлт хийж чанаргүй зээлээ хурдан хугацаанд эргэн төлүүлэхэд анхаарна" гэв.

Тэргүүн эгнээний 41000 алба хаагчдад вакцины 3-р тунг хийж байна
Тэргүүн эгнээний 41000 алба хаагчдад вакцины 3-р тунг хийж байна
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.