Тэргүүн эгнээний 41000 алба хаагчдад вакцины 3-р тунг хийж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тэргүүн эгнээний 41000 алба хаагчдад вакцины 3-р тунг хийж байна

“Ковид-19” цар тахлын эсрэг тэргүүн эгнээнд ажиллаж буй Хариу арга хэмжээний багийн ажилтан, албан хаагчдыг III тунд хамруулж эхлээд байна. Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу АстраЗенека вакцины хоёр тундаа бүрэн хамрагдсан эрүүл мэнд, онцгой, цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагын 41 мянган ажилтан, албан хаагчийг нэмэлт тунд хамруулах юм. Алба хаагчдад АстраЗенека вакцины гурав дахь тунг сайн дурын үндсэн дээр хийнэ.

АстраЗенека вакцины хоёр тун хийлгэсэн бол гуравдугаар тунд дархлаа өндөр тогтож буй олон улсын судалгаа гарчээ. Харин иргэдэд нэмэлт буюу гурав дахь тунг хийх эсэх талаарх эцсийн шийд гараагүй, судлагдаж байна. Учир нь вакцинууд өөр тул нарийвчилсан судалгаа хийж байгаа гэнэ. Мөн нэмэлт тунг вакцинд хамрагдсанаас хойш зургаан сарын дараа хийлгэх нь илүү үр дүнтэй гэж олон улсын судлаачид үзжээ.

Эх сурвалж: ulaanbaatar.mn

ХХК шинээр байгуулах үйлчилгээг цахимаар авах боломжтой боллоо
ХХК шинээр байгуулах үйлчилгээг цахимаар авах боломжтой боллоо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.