Гахайн эд эсийг хараагүй хүнд суулгах туршилт амжилттай болж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гахайн эд эсийг хараагүй хүнд суулгах туршилт амжилттай болж байна

Cornea implant made from pig skin restores vision in landmark pilot trial

Дэлхийн даяар нийт 13 сая орчим хүн эвэрлэг бүрхэвчийн шалтгаантайгаар хараагүй болсон байдаг.

Одоогийн байдлаар хүнээс хүнд эвэрлэг бүрхэвч донорын замаар шилжүүлэн суулгах хагалгаа хийдэг ч, энэ төрлийн оноштой 70 хүн тутмын нэгд нь л ийм завшаан тохиодог ажээ.

Харин саяхнаас эрдэмтэд хүнд гахайн эд эсийг шилжүүлэн суулгах хагалгаа амжилттай хийж эхлээд байна. Хэрэв урт хугацаандаа энэхүү туршилт амжилттай болвол дэлхий даяарх олон сая хараагүй хүнд гэрэл бэлэглэсэн мэдээ болох юм.

Швед улсын Linkoping их сургууль болон LinkoCare Life Sciences AB компанийн хамтран хэрэгжүүлж буй туршилтын судалгааны өгүүлэл нь өнгөрсөн долоо хоногт нийтлэгдсэн бөгөөд өгүүлэлд дурдсанаар тэд гахайн арьснаас гарган авсан коллагений молекулуудаар хүний нүдний эвэрлэг бүрхэвчийг орлуулах арга олсон гэжээ.

14 blind people regain sight with corneas made from pig tissue

Гахайн арьсыг гүн ариутгаж, маш чанд нөхцөлд боловсруулалт хийснээр хүнд шилжүүлэн суулгах шаардлагыг хангана. Ингэхдээ арьсан дахь коллагений молекулуудыг тогтворжуулж чадсанаар нүдэнд шилжүүлэн суулгах боломжтой, бат бөх, тунгалаг материал гарган авчээ.

Био-инженерчлэл хийсэн эвэрлэг бүрхэвч нь 2 давуу талтай.

  1. Хүнээс хүнд эвэрлэг бүрхэвч шилжүүлэн суулгаж байгаа тохиолдолд донорын материалыг ердөө 14 хоногийн дотор шилжүүлэн суулгах шаардлагатай байдаг бол био-инженерчлэлийн аргаар гаргаж авсан эвэрлэг бүрхэвчийг 2 жил хүртэлх хугацаагаар хадгалж болно.
  2. Эвэрлэг бүрхэвч үүсгэхэд ашиглаж буй гахайн арьс нь хүнсний үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн учир олдоц ихтэй, хямд үнэтэй материал болно.

NYU (Нью Йоркийн Их Сургууль)-ийн Гросманы нэрэмжит Анагаах ухааны сургуулийн нүдний эмгэг судлалын тэнхимийн эрхлэгч, профессор Кэтрин Колби “Био-инженерчлэлээр гарган авсан эвэрлэг бүрхэвчийг хязгаарлагдмал нөхцөлд л ашиглаж болох ба хүний нүдний эвэрлэг бүрхэвчийн дундах давхаргыг орлуулах маягаар суулгадаг.

Хүний нүдний эвэрлэг бүрхэвчийг бүхэлд нь нэг сэндвич байна гэж төсөөлөх юм бол дээд болон доод давхарга нь талх, дунд нь байгаа давхарга нь мах, хиам байж таарна. Хамгийн гол үүрэг гүйцэтгэх давхарга нь дундах давхарга байдаг. Гэхдээ энэ дундах давхаргад гадаргуугийн эс байдаггүй учраас дээд, доод
давхаргыг орлуулан ашиглах боломжгүй. Мөн эвэрлэг бүрхэвч сорвижих эмгэгийн үед ч мөн
дундах давхаргыг нь солих арга үр дүнтэй” гэжээ.

Eye implant made from pig skin restored sight in blind people, according to  study - National | Globalnews.ca

Эрдэмтэд мөн эвэрлэг бүрхэвч нимгэрсэнтэй холбоотой үүсдэг кератоконус гэдэг эмгэгийг боломжит хамгийн бага инвазив аргаар эмчлэх аргыг олж хөгжүүлжээ. Энэ эмгэг нь даамжирвал сохролд хүргэдэг аюултай юм.

Одоо хэрэглэж байгаа эмчилгээний арга нь донорын эвэрлэг бүрхэвчийг өвчтөний эвэрлэг бүрхэвчийн оронд суулгаж, мэс заслын утсаар оёдог. Энэ төрлийн мэс заслыг томоохон их сургуулиудын дэргэдэх эмнэлэгт л гүйцэтгэдэг байна.

Linkoping Их сургуулийн эрдэмтэд болох Нейл Лагали, PhD, болон Мердад Рафат, PhD нар “Эвэрлэг бүрхэвчийн хүнд эмгэгүүд болох кератоконус, эсвэл дистрофийн эмчилгээний үед био-инженерчлэлээр гарган авсан эвэрлэг бүрхэвч нь донорынхоос илүү гэж зөвлөх байна.

Учир нь био-инженерчлэлийн эвэрлэг бүрхэвчийг суулгахад бага зэргийн инвазив арга ашиглана, тиймээс мэс заслын утас ашиглан оёх шаардлагагүй, харин хагалгааны дараах бага зэргийн эмчилгээ л байхад болдог. Донорын гаралтай эвэрлэг бүрхэвч суулгах нь өөрөө нарийн төвөгтэй ажилбар төдийгүй, эдгэх явц нь удаан байдаг онцлогтой. Мөн донорын эвэрлэг бүрхэвч өвчтөний биед тохирохгүй байх эрсдэл байдаг бол био-инженерчлэлд орсон материалд тийм эрсдэл байхгүй” гэсэн байна.

Тэдний хөгжүүлсэн арга нь өвчтөний эвэрлэг бүрхэвчийг солих бус харин нарийн хэмжээст лазер, эсвэл мэс заслын багаж ашиглан, жижигхэн зүсэлт хийгээд, түүгээрээ дамжуулан, био инженерчлэлээр гарган авсан эвэрлэг бүрхэвчээ өвчтөний эвэрлэг бүрхэвчид суулгах замаар явагддаг ажээ.

Bioengineer Cornea from Pigs Helps Restore Sight

Дээр дурдсан туршилтын судалгаанд хүндэрсэн кератоконус эмгэгийн улмаас бүтэн хараагүй болсон болон хараагүй болох дөхсөн 20 хүнийг оролцуулсан бөгөөд бүх хагалгаа амжилттай олжээ. Хагалгаанд оролцсон өвчтөнүүд нийт 8 долоо хоногийн турш дархлаа дарангуйлах нүдний дусаагуур ашиглаж, эвэрлэг бүрхэвчийг өвчтөнүүдийн бие махбод эсэргүүцэх эрсдэлээс сэргийлсэн байна.

Хагалгаанаас хойшхи хоёр жилийн хугацаанд ямар нэгэн хүндрэл үүсээгүй ба суулгасан эвэрлэг бүрхэвчийн нум болон нимгэн зузаан нь төрөлхийн эвэрлэг бүрхэвчийнхтэй адил хэмжээнд очсон гэжээ.

Хагалгааны өмнө 20 өвчтөний 14 нь хараагүй байв. Хагалгаанаас хойш 2 жилийн дараа энэ 14 хүн бүгд хардаг болсон бөгөөд нэг өвчтөн нь бүр 20/20 буюу хэвийн эрүүл хараатай болсон байна.

Эх сурвалж: healthline

УИХ-ын ээлжит бус чуулган ирэх даваа гарагт ЭХЭЛНЭ
УИХ-ын ээлжит бус чуулган ирэх даваа гарагт ЭХЭЛНЭ
 
ФОТО: Он дамжин хэрэгжиж буй 31 төсөл байна
ФОТО: Он дамжин хэрэгжиж буй 31 төсөл байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.