/2022.08.17/ Нийслэлийн Засаг даргын 2022 оны “Газрын зөрчил арилгах” тухай захирамжийн хүрээнд сургууль, цэцэрлэгийн орчим болон орц, гарц хаасан, авто замын үзэгдэх орчин хязгаарлагдмал байршил дахь зөвшөөрөлгүй барьсан тоосгон гараашуудыг буулгаж байна.
Энэ ажлын хүрээнд, Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас тус дүүргийн 10 дугаар хороонд байрлах 234-р цэцэрлэгийн урд талын 45 гараашийг буулгаж, газар чөлөөлөх ажлыг өчигдөр хийжээ. Энэхүү чөлөөлсөн газарт нийслэлийн хөрөнгө оруулалтаар 200 хүүхдийн ортой цэцэрлэгийн өргөтгөлийн барилга барихаар төлөвлөсөн байна.
Өнөөдрийн байдлаар дүүргийн хэмжээнд 28 байршилд 417 гараашийг буулгаад байгаа ажээ.
Эх сурвалж: Сүхбаатар дүүргийн ЗДТГ