“Чингис хаан” хаад язгууртны музейг ирэх есдүгээр сард НЭЭНЭ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Чингис хаан” хаад язгууртны музейг ирэх есдүгээр сард НЭЭНЭ

/2022.08.17/ Засгийн газрын гишүүн, Соёлын сайд Ч.Номин болон Соёлын дэд сайд М.Батбаяр нар өчигдөр “Чингис хаан” хаад язгууртны музейд ажиллаж, үзмэр таталт, үзүүллэг дэглэлттэй танилцаж, зарим асуудлыг шийдвэрлэжээ.

“Чингис хаан” хаад язгууртны музей нь өнөөдрийн байдлаар төрийн болон орон нутгийн өмчит байгууллага, бусад улс орны музей зэрэг 40 орчим газраас үзмэр таталт хийж, 12 мянга орчим үзмэр татаж, үзүүллэг дэглэлтээ дуусгаж байгаа ажээ.

Мөн БНСУ-ын Үндэсний музейгээс мэргэжилтнүүд ирж, музейн шилэн хорго /витрин/ суурилуулах ажилд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, хамтран ажиллаж байгаа талаар Соёлын яамнаас мэдээллээ.

Музейн танхимуудын үзүүллэг дэглэлт дуусаж, үзмэр хадгалалт, номын сан, эрдэм шинжилгээний хэсгүүдийн ажил дууссан тул есдүгээр сарын 15-н гэхэд музейг нээхээр төлөвлөж байгаа аж.

Увс аймгийн Сагил суманд 3,7 магнитудын газар хөдлөлт болжээ
Увс аймгийн Сагил суманд 3,7 магнитудын газар хөдлөлт болжээ
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.