Болц гүйцээгүй түүхий самар түүж хэрэглэхгүй байхыг анхааруулж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Болц гүйцээгүй түүхий самар түүж хэрэглэхгүй байхыг анхааруулж байна

/2022.08.17/ Монгол орны ой сан бүхий нутаг дэвсгэрийн 7 хувийг эзлэн ургадаг хуш модны самрыг Засгийн газрын 2015 оны 410 дугаар тогтоолоор ховор ургамлын жагсаалтад оруулсан байдаг билээ.

Гэвч болц гүйцээгүй самрыг түүх зөрчил илэрсээр байгааг холбогдох албаны хүмүүс мэдээлж байна.

Хуш модны самрыг тухайн оны аравдугаар сарын 15-наас дараа оны гуравдугаар сарын 10-ний хооронд түүж бэлтгэхэд тохиромжтой байдаг байна. Мөн байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар түүх хэмжээ, хугацааг аймаг сум бүрээр холбогдох журмын дагуу тухайн жилийн самрын нөөцийг тогтоосон байдаг.

Болц гүйцээгүй түүхий хуш модны самрыг түүж хэрэглэх нь доорх эрсдлийг дагуулдаг. Тодруулбал,

1. Болц /түүхий/ гүйцээгүй самар нь давирхай ихтэй учраас нян, вирус, амархан үржиж хуримтлагддаг мөн шавьж түүний авгалдайгаар бохирддог байна.

Иргэн ахуйн нөхцөлд самрыг гараараа цөмж иддэг. Энэ давирхайтай самар эрүүл ахуйн талаас нян үүсгэх нөхцөлийг бүрдүүлдэг аж. Учир нь давирхайн дээр эргэн тойрон дахь тоос, шороо элдэв бохирдол наалдсан байдаг тул үүнийг нь иддэг гэсэн үг юм. Үүнээс улбаалан халдварт шар, гэдэсний бусад хурц халдварт өвчнүүд үүсэх аюултай байдаг байна.

2. Намрын хуурайшилтай үед анхаарал болгоомжгүйгээс ой, хээрийн түймэр гаргах эрсдэлтэй.

3. Хуш модыг механик аргаар хүчтэй гэмтээснээр модны гол ишний модлог ихээхэн гэмтэж улмаар физиологийн хаталт өгөх, модлогийн хортон үүрлэх, давирхай их хэмжээгээр гоожих, ойн байгалийн сэргэн ургалт хангалтгүй явагдаж цаашид байгалийн аясаар тэлж ургах нөхцөл хязгаарлагдмал болоход хүргэж тухайн ойн 80-90 хувь хатах эрсдэлтэй гэсэн дүгнэлтийг судалгааны байгууллагаас гаргасан байна.

Иймээс болц гүйцээгүй түүхий хуш модны самрыг түүж хэрэглэхгүй мөн ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчин нөхцөлд боловсруулж, худалдаалж байгаа самрыг хүнсэндээ хэрэглэхгүй байхыг иргэдэд сэрэмжлүүлж байна гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

Хууль бусаар самар бэлтгэсэн тохиолдолд дараах хуулийн хариуцлагыг ногдуулдаг байна.

Эрүүгийн хууль 24.8 дугаар зүйл.

Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх /Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтэнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

О.Амгаланбаатар аймгийнхаа соёлын их өвийг 60 сая төгрөгөөс дорд үзжээ
О.Амгаланбаатар аймгийнхаа соёлын их өвийг 60 сая төгрөгөөс дорд үзжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.