О.Амгаланбаатар аймгийнхаа соёлын их өвийг 60 сая төгрөгөөс дорд үзжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Амгаланбаатар аймгийнхаа соёлын их өвийг 60 сая төгрөгөөс дорд үзжээ

Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар

/2022.817/ "Монгол орны баруун хязгаар Говь-Алтай аймаг нь 18 сумтай. Эдгээрт 600 гаруй биет бус соёлын өв тээгч ажиллаж, амьдарч байна.

Аймгуудын соёлын биет бус өв, өвлөн уламжлагчийн тоог 2020 оны байдлаар харуулвал:

Аймаг 2020 онд
1 Архангай 358
2 Баян-Өлгий 621
3 Булган 175
4 Баянхонгор 295
5 Говь-Алтай 649
6 Говьсүмбэр 320
7 Дархан-Уул 70
8 Дорнод 360
9 Дорноговь 421
10 Дундговь 359
11 Завхан 548
12 Орхон 215
13 Өвөрхангай 264
14 Өмнөговь 346
15 Сэлэнгэ 492
16 Сүхбаатар 296
17 Төв 493
18 Увс 420
19 Ховд 924
20 Хөвсгөл 905
21 Хэнтий 703
22 Нийслэл 1615
НИЙТ 10849


Говь-Алтай аймаг нь ЮНЕСКО-д бүртгэлтэй уртын дуу, монгол гэрийн уламжлалт зан үйл /Монгол гэрийн бүс бүслүүр, суран эдлэл, ширмэл ширдэг/ болон жин тээх зэрэг олон соёлыг өвлөн, уламжилж байдаг.

Гэтэл өнгөрөгч долоо хоногт болсон "Нүүдэлчин" дэлхийн соёлын фестивальд 21 аймгаас зөвхөн Говь-Алтай аймаг оролцоогүй юм. Үүнийхээ шалтгааныг тус аймгийн засаг дарга О.Амгаланбаатар 24tsag.mn сайтад ярилцлага өгөхдөө:

-Говь-Алтай аймаг гээд гоцлоод үзүүлээд байх зүйлгүй байсан. Тэгсэн атлаа зардал нь 60 сая төгрөг байсан. Кампанчилсан зүйлд төсвийн мөнгөнөөс 60 сая төгрөг гаргаж оролцоогүй гэжээ.

Аймгийн засаг дарга атлаа аймгийнхаа соёлын өвийг үнэлдэггүй энэ эрхэм соёлын өвийг 60 сая төгрөгөөс дорд үзэж, соёлын өвөө олон нийтэд дэлгэн таниулснаас 60 сая төгрөгөө хэмнэх нь зөв гэдэг дүгнэлтийг хийжээ.

Говь-Алтай аймаг нь соёлын биет өв /хөшөө дурсгал, хадны сүг зураг бичээс гэх мэт/, соёлын биет бус өв /ёс заншил, урлаг соёлын бүтээл, ур чадвар гэх мэт/ өв дурсгалаар баялаг нутаг билээ. Жишээлбэл, түүх соёлын үл хөдлөх дурсгалын тоо тус аймагт 11 бий.

Өмнөговь аймагт 24 настай иргэнийг суудлын автомашинаар мөргөж, амь насыг нь хохироожээ
Өмнөговь аймагт 24 настай иргэнийг суудлын автомашинаар мөргөж, амь насыг нь хохироожээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.