/2022.08.12/: Увс аймаг Боршоо боомтоос Сүхбаатар аймаг Бичигт боомт хүртэл 2060 км замыг 5 өдөр 21 цаг 59 минутад туулж Дэлхийн бас нэгэн рекордыг Монгол Улсад тогтоосон байна.
ХБНГУ-ын иргэн Гийду Кунзе нь Монгол Улсад хийсэн Дэлхийн рекорд тогтоох дугуйн аялалаараа спортын амжилт гаргахаас гадна Монгол Улсын соёл, зан заншил, өв уламжлал, байгаль орчин, нүүдэлчин соёлыг дэлхий дахинаа түгээх, аялал жуулчлалыг дэмжих баримтат киног хийсэн юм.
Эх сурвалж: БОАЖЯ