/2022.08.12/ Оросыг дэмжигч Монгол иргэд өчигдөр Донбасс, Луганск хотын иргэдэд 5 тонн хүмүүнлэгийн тусламж илгээжээ.
Тодруулбал, Монгол Улсад амьдардаг ОХУ-ын иргэд энэхүү үйл ажиллагаа зохион байгуулж, гурван сарын хугацаанд хоол хүнс, хүүхдийн хувцас, хичээлийн хэрэгсэл зэрэг хандивын зүйлсийг цуглуулсан байна. Хүмүүнлэгийн үйл ажиллагаанд Улаанбаатараас гадна алслагдсан аймгуудын иргэд оролцжээ. Үүнээс гадна хандивын данс нээж 23 сая төгрөг буюу 600 гаруй мянган рубль цуглуулжээ.
Дээрх тусламжийн зүйлсийг өчигдөр буюу наймдугаар сарын 11-ны өдөр илгээсэн байна. Эдгээр нь Эрхүүгээр дамжин цаашаа Донбасс, Луганск руу хүргэгдэх ажээ.
Эх сурвалж: РЦНК