АНУ-ын тамирчдыг урьж оролцуулсан спортын томоохон арга хэмжээ зохион байгуулах талаар санал солилцжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ-ын тамирчдыг урьж оролцуулсан спортын томоохон арга хэмжээ зохион байгуулах талаар санал солилцжээ

/2022.08.12/ ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг өчигдөр АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клеческиг хүлээн авч уулзжээ.

Уулзалтын хүрээнд дараах асуудлын хүрээнд ярилцжээ. Тодруулбал,

  • МҮОХ-ноос санаачлан “Парис 2024” олимпын наадмын үеэр хэрэгжүүлэх “Монголиан хаус” буюу соёл, спорт, өв уламжлалаа дэлхий дахинд таниулан сурталчлах зорилго бүхий төслийг “Лос Анжелес 2028” олимпын наадамд хэрэгжүүлэхэд зөвлөгөө авах,
  • “Олимпик арена” спорт цогцолборын талаар болон “Парис 2024” олимпын наадмын хөтөлбөрт шинээр нэмэгдээд буй брейкинг, скейтбордын төрлийн спортоор хичээллэх хүүхэд залуусын тоог нэмэгдүүлэх зорилгоор АНУ-ын алдарт тамирчдыг урьж оролцуулсан спортын томоохон арга хэмжээ хамтран зохион байгуулах зэрэг сэдвээр ажил хэрэгч санал солилцсон байна.

Эх сурвалж: МҮОХ

Өнөөдөр “Олон улсын залуучуудын өдөр“
Өнөөдөр “Олон улсын залуучуудын өдөр“
 
ХОРИГДЛУУД ЯЛ ЭДЭЛЖ БАЙНА УУ, ДАРГА НАРЫН ХАУС БАРЬЖ БАЙНА УУ?
ХОРИГДЛУУД ЯЛ ЭДЭЛЖ БАЙНА УУ, ДАРГА НАРЫН ХАУС БАРЬЖ БАЙНА УУ?
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.