
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Монгол Улсын Гадаад хэргийн сайд Батмөнхийн Батцэцэгтэй утсаар ярилцаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцжээ.
АНУ-ын Төрийн департаментын мэдээлснээр, Рубио, Батцэцэг нар АНУ, Монголын харилцааны ач холбогдлыг онцолж, хоёр улсын стратегийн түншлэлийг цаашид бэхжүүлэхийн төлөө хамтран ажиллахын чухлыг тэмдэглэсэн байна.
Мөн талууд бүс нутгийн болон олон улсын асуудлаарх хамтын ажиллагаа, хоёр улсын нийтлэг ашиг сонирхолд нийцэх чиглэлүүдийн талаар санал солилцжээ.
Эх сурвалж: АНУ-ын Төрийн департамент
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.