
УИХ-ын гишүүн Л.Гантөмөр Азийн хөгжлийн банкнаас 450 сая ам.долларын зээл авах гэж буй талаар өөрийн цахим хуудсаар дараах мэдэгдлийг хийлээ.
Тэрбээр, Азийн хөгжлийн банкнаас 450 сая ам.долларын зээл авах гэж байгаа юм байна. Нэгдүгээрт, бидний одоо тавьсан өрийн хэмжээ хэд байгаа вэ.Хоёрдугаарт, Улсын үйлдвэрийн газар гэж нэрлэгдэж байгаа ТӨК-иудын өрийн хэмжээг тодорхой хэлье. Гуравдугаарт, Засгийн газрын хамгийн том зээлдэгч нь Нийгмийн даатгалын сан. Энэ санд хэдэн төгрөгийн өртэй вэ. Макро эдийн засгийн тоог харахаар төлбөрийн тэнцлийн алдагдал гэдэг зүйл огт харагдахгүй байгаа.Оны эцсээр 9 тэрбум ам.долларын нөөцтэй гарна. Маш өндөр дүнтэй төлбөрийн тэнцлийн ашигтай гарна.Гэтэл цалин, тэтгэврээ олгохын тулд 200 сая ам.долларыг зээлж байгаагаа Их хуралд хэлэх хэрэгтэй" гэв.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.