Хүүхдийн эрт илрүүлэг 12 дугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ
 

Хүүхдийн эрт илрүүлэг 12 дугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ

"Хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг" өнөөдөр улс орон даяар 10 дугаар сарын 1-ээс хэрэгжиж эхэллээ.

Эрүүл мэндийн үзлэгээр хүүхдийн өсөлт, хөгжил, хөгжлийн хоцрогдол болон эрсдэлт хүчин зүйлийг эрт үед нь олж тогтоож, шаардлагатай тохиолдолд цаг алдалгүй эмчилгээ, тусламж, үйлчилгээнд хамруулах зорилготой юм. Ингэснээр хүүхдийн өвчлөл буурч, сурч хөгжих нөхцөл бүрдэж, амьдралын чанар сайжирна хэмээн үзэж байгаа аж. Мөн "Хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг"-т сурагчдыг хамруулахдаа эцэг, эх, асран хамгаалагчдыг урьдчилж мэдээллээр ханган, зөвшөөрөл авч байна.

Үзлэг 2 сарын турш буюу 12-р сарын 1 хүртэл үргэлжилнэ. Эрт илрүүлэх үзлэгт 3, 6, 11, 15 настай сурагчид буюу цэцэрлэгийн дунд бүлэг, нэг, зургаа, аравдугаар ангийн нийт 265,958 хүүхэд хамрагдах юм.

ЦАГ АГААР | Нийт нутгаар хур тунадас орохгүй
ЦАГ АГААР | Нийт нутгаар хур тунадас орохгүй
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.