Орон сууцны залилантай холбоотой гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлэх үүрэг өглөө
 

Орон сууцны залилантай холбоотой гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлэх үүрэг өглөө

Орон сууцны захиалгын гэрээний улмаас хохирсон иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шалгаж, үүсээд байгаа нөхцөл байдлыг шийдвэрлэх үүрэг бүхий Ажлын хэсгийн ээлжит хуралдаан зохион байгуулагдлаа.

Ажлын хэсгийн явц, үр дүн, барьж дуусаагүй нийтийн зориулалттай орон сууцны барилгын талаарх мэдээллийг нээлттэй, ил тод болгох чиглэлээр авах арга хэмжээний талаар, орон сууц худалдан авагчийг хамгаалах нэгдсэн цахим системийг туршин, нэвтрүүлэх шийдлийн талаар хэлэлцлээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Ажлын хэсгийн ахлагч Г.Тэмүүлэн орон сууцны залилантай холбоотой гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлэх, холбогдох байгууллагуудын уялдааг сайжруулах, иргэд залиланд өртөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бодит биелэлтийг ахиулах чиглэлээр холбогдох байгууллагуудад үүрэг өглөө.

Түүнчлэн барьж дуусаагүй нийтийн зориулалттай орон сууцны барилгын талаарх мэдээллийг нээлттэй, ил тод болгох чиглэлээр авах арга хэмжээний талаар Засгийн газрын тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхээр тогтлоо.

Мөн Нийслэлийн дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд инженерийн шугам сүлжээний хөрөнгө оруулалт нь шийдвэрлэгдээгүй байгаа орон сууцны барилга угсралтын ажлыг үргэлжлүүлэх, хөрөнгийг шийдвэрлэх боломж, нөхцөлийг судалж, танилцуулах үүрэг бүхий Ажлын дэд хэсгийг байгуулах Нийслэлийн Засаг даргын саналыг дэмжиж, Ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгуулах саналаа хүргүүлэхээр тус тус шийдвэрлэлээ.

Эх сурвалж: Хууль зүй, дотоод хэргийн яам

Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна
Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.