
Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны шуурхай штабаас гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах хүрээнд АҮЭБЯ-ны ТНБД Б.Дашпүрэвээр ахлуулсан ажлын хэсэг нийслэлийн ШТС -уудад оройн цагаар хяналт тавьж ажиллаж байгаа аж.
Тухайлбал Магнай трейд ХХК зөвхөн талоноор олгоно гэсэн зохицуулалт хийж байсныг өнөөдрөөс цуцалсан байна. "Маргааш орлого буусны дараа иргэдэд ялгаварлалгүй олгохоор боллоо. Мөн ажиллахгүй байгаа ШТС -уудын нөөцийн үлдэгдлийн хэмжээг шалгаж, шуурхай хангамж нэмэгдүүлэх зохицуулалт хийж ажиллаж байна" гэж Аж үйлдвэр, эрдэс баялагийн яамнаас мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.