
Хууль зүй, дотоод хэргийн шинэ сайд томилогдох хүртэл ажлаа үргэлжлүүлэн хийж буй С.Амарсайхан Хар тамхитай тэмцэх албанд өөрийн гаршуулан өсгөсөн хоёр нохойг хүлээлгэн өгчээ.
Тэрээр мөн тус албанд тоног төхөөрөмж гардуулан өгсөн бөгөөд Дараагийн сайд томилогдох хүртэл төрийн ажлыг тасалдалуулалгүйгээр үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдсэн байна.
Энэ тухайгаа тэрээр "Хар нэртэй цагаан тахалыг үндсээр нь устгахын төлөө тууштай ажиллана
Хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ, далд нийлүүлэлт, зохион байгуулалттай бүлэглэлтэй тэмцэж, цаг наргүй ажиллаж буй алба хаагчдадаа шаардлагатай тоног төхөөрөмжийг гардуулан өглөө.
Цаашид УИХ-ын гишүүний хувьд хар тамхи, мансууруулах бодисын аюулын эсрэг эхлүүлсэн ажлуудаа тууштай үргэлжлүүлж, энэ чиглэлээр ажиллаж буй алба хаагчдаа хууль эрх зүй, бодлого үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт, техник технологи, нийгмийн баталгаагаар дэмжин ажиллана.
Төрийн өндөр албан тушаалтан, томоохон компанийн захирлууд, урлаг соёлын алдартнуудыг үр хүүхдээр нь дамжуулж барьцаалж, хар тамхины хэргийг илрүүлэхгүй байлгах далд бүлэглэл бий болсон байгааг алба хаагчидтайгаа хамтдаа зүтгэж таслан зогсооно.
Хар тамхи, хууль бус үйл ажиллагаа, улс төрийн увайгүй өрнөлын талаар надад яриагүй сэдэв, дурдаагүй нэр олон бий..." хэмээсэн байна.

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.