Г.Солонго, Г.Адилбиш, Э.Соронзонболд нарын гомдлыг өнөөдөр хэлэлцэнэ
 

Г.Солонго, Г.Адилбиш, Э.Соронзонболд нарын гомдлыг өнөөдөр хэлэлцэнэ

Шүүхээс Г.Солонго, Г.Адилбиш, Э.Соронзонболд нарыг үргэлжлүүлэн 30 хоног цагдан хорих шийдвэр гаргаад байгаа билээ. Дээрх нэр бүхий хүмүүс нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамжид гомдол гаргаад байгаа бөгөөд уг гомдыг өнөөдөр Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх хэлэлцэхээр товложээ.

Хэргийг эргэн сануулбал, Дорнод аймгийн Матад сумын нутаг дэвсгэрт Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр газрын тосны хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа “Монголиа файсон энержи” компаниас Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын тавдугаар багийн нутаг дэвсгэрт түр байрлуулсан кемпийн ажилчдын байр руу Г.Солонго, Г.Адилби, нарын иргэд зөвшөөрөлгүй нэвтэрч, эрх чөлөө, эд хөрөнгөнд нь халдаж, дураар авирлан шууд дамжуулалт хийн, цахим орчинд нийтэлсэн бөгөөд тэдэнд 30 хоногийн хугацаатай таслан сэргийлэх арга хэмжээ авсан билээ.

С.Нямдавааг тойрсон НОЦТОЙ баримтууд | Олон жилийн маргаан, осол, шүүх тойрсон хэргүүд
С.Нямдавааг тойрсон НОЦТОЙ баримтууд | Олон жилийн маргаан, осол, шүүх тойрсон хэргүүд
 
И.Томоког эрх бүхий байгууллагаас АЛБАДАН гаргах шийдвэр гаргаагүй
И.Томоког эрх бүхий байгууллагаас АЛБАДАН гаргах шийдвэр гаргаагүй
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.