10 мянган тонн бензинээр 70 мянган тонны асуудлыг шийдэх үү, Дамдинням аа?
 

10 мянган тонн бензинээр 70 мянган тонны асуудлыг шийдэх үү, Дамдинням аа?

Хятадаас 10 мянган тонн АИ-92 бензин авахаар боллоо. Сайхан мэдээ мэт. Гэхдээ Монголын сарын шатахууны хэрэглээ 60–70 мянган тонн.

Тэгэхээр 70 мянган тонн хэрэгтэй зах зээлд 10 мянган тонн оруулж ирээд хомсдол шийдэгдсэн мэт ойлгуулах нь юу вэ?

Дээрээс нь АҮЭБЯ өөрөө Хятадын тал дизель түлш нийлүүлэх санал өгөөгүй гэж мэдээлсэн. Тэгвэл яригдаж буй 3000 тонн дизель хаанаас гарав?

Г.Дамдинням сайд аа, асуудал 10 мянган тонн бензинд биш. Яагаад Монгол Улс шатахууны хангамжаа жил бүр ийм эмзэг байлгаад байна вэ? Яагаад нийлүүлэлт саатах бүрд иргэд ШТС-ын үүдэнд дугаарлаж, төр нь “нөөц хангалттай” гэж хэлснээ удалгүй “хязгаарлана” гэж зарладаг вэ?

Шатахуун бол өдөр тутмын хэрэглээ биш, улсын эдийн засгийн суурь дэд бүтэц. Нөөц, агуулах, логистик, импортын эх үүсвэр, урт хугацааны гэрээний бодлогоо шийдээгүй цагт хэдэн мянган тонн нэмж оруулж ирэх нь түр зуурын аргацаалт төдий.

10 мянган тонн бол арга хэмжээ.

Тогтвортой нийлүүлэлт бол бодлого.

Дамдинням сайд аа, бензин дуусах болгонд хэдэн тонн авчрахыг зарлах биш, бензин дуусдаггүй тогтолцоогоо хэзээ байгуулах вэ?

Монголчууд тонн тоо сонсохыг биш, ШТС дээр дугаарладаггүй болохыг хүсэж байна.

Apple анхны эвхэгддэг iPhone-оо зарлалаа
Apple анхны эвхэгддэг iPhone-оо зарлалаа
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.