Орон нутаг: “Трактороо ачиж ирээд түлш ав” гэжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Орон нутаг: “Трактороо ачиж ирээд түлш ав” гэжээ

Бензин шатахууны хомсдол Улаанбаатарт хэвийн нөхцөл байдал руу шилжиж байж магадгүй ч орон нутагт хүнд хэвээр байна. Иргэний өгсөн мэдээллээр хадлан тэжээлийн цаг болж, орон нутагт ид ажил эхлэх үе эхэлсэн ч түлшний асуудлыг хэрхэн шийдвэрлэх тал дээр аймаг, орон нутгийн удирдлагууд, Засгийн газраас тодорхой үүрэг чиглэл өгөөгүй байна. Үүнээс болж шатахуун түгээх станцууд болон иргэдийн хооронд үл ойлголцол үүсч байгаа юм. Жишээ нь, хадлан тээврийн гол ажлыг нугалдаг трактор зэрэг техникийг хол газраас авч ирэн түлш дүүргэх боломжгүй тул иргэд саваар авах хүсэлтэй. Харамсалтай нь шатахуун түгээх станцууд “Зориулалтын сав байсан ч өгөхгүй. Дээрээс ийм чиглэлтэй” гэсэн тайлбар хэлж байгаа аж.

Б.Намуу

МИАТ шатахуунаас болж зогсож магадгүй 
МИАТ шатахуунаас болж зогсож магадгүй 
 
​​​​​​​Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн АНЧДЫН БАГ ажиллуулахыг үүрэг болгожээ
​​​​​​​Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн АНЧДЫН БАГ ажиллуулахыг үүрэг болгожээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.