МИАТ шатахуунаас болж зогсож магадгүй 
 

МИАТ шатахуунаас болж зогсож магадгүй 

Монгол Улс шатахууны хомсдолд орж хэдийнээ 2 сар гаруйн нүүр үзлээ. Монгол Улсын Засгийн газар шатахууны хомсдолыг давж гарах гэж 50.000 төгрөгийн хязгаар хүртэл тогтоож картын бараанд оочерлодог шиг шатахуундаа хэдэн хоногоор оочерлож, монголчууд ч зүдэрч байна.

Ц.Анандбазарын шунал хаа хүрч зогсох вэ?

Харин үүний зэрэгцээ МИАТ олон улсын нисэх компани шатахуунаа “Сод Монгол групп”-ээс нийлүүлэхээр тохиролцсон боловч тонн тутмын үнэ 2500 ам.доллароор нийлүүлнэ, хямдруулахгүй хэмээн монопольдсоноор МИАТ ч мөн шатахууны асуудалд нэрвэгджээ.

Алдарт Ц.Анандбазарын “Сод Монгол групп” МИАТ-д нийлүүлэх түлшээ Засгийн газрын дэмжлэгээр авсан гэтэл шатахуун хомсдсон энэ үед МИАТ компанийг ийнхүү өндөр үнээр зарах адын бодол тээжээ. Угтаа бол “Сод Монгол” групп, “МИАТ” удаан хугацааны хамтын ажиллагаатай олон удаагийн шатахуун нийлүүлэлтийн тендерт хортой, хоргүйгээр шалгарч байсныг түмэн мэднэ.

Шатахуун хомсдохын цагт Ц.Анандбазарын шунал нүдээрээ гарч буй нь энэ.

Аюулгүй байдал нэгт үү? Эсвэл шатахуун нэгт үү

Харин МИАТ компани энэ үеэр шатахууны зохицуулалтаа хэрхэж байсан гэдэг нь сонирхолтой. Нэгдүгээрт, МИАТ олон улсын нислэгийн үеэр зорчигчдын тоог багасгаж, ачааны тоог хязгаарлаж эхлэв. Энэ нь үнэндээ бол шатахууны асуудлаас эхлэлтэй.

“МИАТ олон улсын нислэг хийх бүртээ карго болон зорчигчийн тоог хязгаарлан түлшний саваа дүүргэж байгаа” талаар эх сурвалж мэдээлж байна. Тодруулбал, Өмнөд Солонгос, Хятад, Хөх хот, Истанбул гэх мэт улсуудын нислэгээс буцахдаа тухайн улсаасаа шатахуунаа дүүргэж ирж байгаа аж. Гол асуудал нь тухайн улсаас дүүргэж буй шатахууны үнэ 1165 ам.доллар. Хямд үнээр аюулгүй байдлыг умартаж, шатахууны төлөөх тэмцэл энэ хүрч байна.

Онгоц нислэг бүртээ түлшний саваа дүүргэх нь өөрөө онгоцны жин нэмэгдэж, хөөрөлт, нислэгт нөлөөлдөг байх нь. Тиймээс нислэг бүрт тухайн нислэгийн цаг, зай цаг агаар, онгоцны нийт жинг тооцож түлш цэнэглэх ёстой байдаг атал дүүрэн түлштэйгээр тогтмол нислэг үйлдэх нь зорчигчдын аюулгүй байдлыг өндөр эрсдэлд оруулж байгаа гэсэн үг юм.

Г.Дамдинням сайдын шийдвэргүй шийдлүүд

Эцэс сүүлд нь Монгол Улсын Засгийн газрын бодлого Г.Дамдинням сайдын бөөрөнхий шийдвэрийн буянаар ахиад л иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдал хохирох эрсдэл үүсээд байна.

2026 оны зургаадугаар сараас эхлэн Монгол Улсад шатахууны хомсдол үүсч, нөхцөл байдал хүндэрч ирсэн. Харин энэ үеэр Г.Дамдинням сайд шатахууны нөөц хангалттай, иргэдийг сандрах шаардлагагүй гэж мэдэгдэж байв. Мөн тухайн үед АИ-92-ыг ОХУ-ын дотоодын үнээс хоёр дахин хямд авч байгаа гэж мэдэгдсэн байдаг. Гэвч сар хүрэхгүй хугацаанд шатахууны нөөц багасч иргэдийн оочер дараалал нэмэгдэж байв. Мөн ОХУ шатахуун болон онгоцны түлшний экспортод хязгаарлалт тогтоож эхэлсэн нөхцөл байдлыг дурдаж улмаар БНХАУ, БНСУ-аас түлшний экспорт хийхээр хэлэлцэж байгаа талаар мэдэгдсэн. Ийнхүү хэд хэдэн удаагийн мэдэгдэл хийхдээ бодит хөрсөнд буусан шийдвэр нэгээхэн ч гаргаагүй. Шатахууны үнэ тэнгэрт тулж, сүүлдээ МИАТ-ын нисгэгч нар шатахуун зөөвөрлөгч хийх дээрээ тулжээ. Зорчигчдын аюулгүй байдал эрсдэлийг үл тоон шатахуунд улайрч байгаа МИАТ өнөөдөр ямар нөхцөлтэй нүүр тулахаа үл мэдэж нислэг үйлдэж байгаа юм.

Н.Учрал оффтейк гэрээг ад үзсэн ч С.Баяр өмөөрөв
Н.Учрал оффтейк гэрээг ад үзсэн ч С.Баяр өмөөрөв
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.