Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг ЯАГААД ОГЦРУУЛАХ ёстой вэ?
 

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг ЯАГААД ОГЦРУУЛАХ ёстой вэ?

/2025.5.19/ Засгийн газрын тэргүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний хүү болон түүний сүйт бүсгүйн тансаг хэрэглээний талаарх шуугиан дэгдээд өнөөдөр зургаа дах хоногтойгоо золгож байна.

Энэ хугацаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэг удаа өөр сэдвийн ярилцлага дундуур цухас дурьдсан бөгөөд ярилцлагадаа:

-Хүү маань 23 настай. Хүүтэйгээ ярилцсан. Найз бүсгүйтэй болсон нь үнэн байна, гэвч би гэрийнхэнтэй нь танилцаж амжаагүй байна. Сүй тавих бөгж бэлэглэсэн нь үнэн байна. Хүүгийнхээ хайр сэтгэлийн асуудалд хүндэтгэлтэй хандаж байна. Олон нийтийн зүгээс гаргаж байгаа эсэргүүцэл нь зөв зүйтэй. Хүн бүхэн хуулийн өмнө тэгш амьдрах ёстой. Орлогоо нотлох ёстой. Хүү маань надтай сүй тавих гэж байна, надад мөнгө хэрэгтэй байна гэж яриагүй. Говьд ажиллаж байх хугацаанд хүү маань найз охинтой болсон байна. Манай гэр бүлээс анх удаа том хүү маань олны нүдэнд харагдлаа. Багаасаа хүү маань аялах дуртай, монголдоо аялал жуулчлалын төрлөөр сурах сонирхолтой, студийн үйл ажиллагаа эрхлэх сонирхолтой, HERO студитэй хамтран ажилладаг. Миний хөрөнгө орлогын мэдүүлэг дээр Hero энтертайнментийн 50%-ийг эзэмшдэг, Хүлэг контент гээд ийм компаниуд надад байдаг талаар дурьдсан. Хүүдээ орлогоо нотолж чадахгүй бол сүйн бөгж байсан ч хураалгана гэж хэлсэн. Олон нийтийн зүгээс гаргаж тавьж байгаа асуудалд хүндэтгэлтэй, талархалтай хандаж байна. Олон нийтийг талцуулах асуудал үүссэнд хүлцэл өчиж байна. Засгийн газраас авлигын ялын бодлогыг чангалсан, 11 дүгээр сард улс төрд нөлөө бүхий этгээд төрд ажиллаж байгаа өндөр албан тушаалтнууд орлогоо нотолж чадахгүй бол хөрөнгийг нь хураах хуулийн төсөл боловсруулсан. Үүнийг шийдвэл олон асуудал шийдэгдэнэ. Би хуулийн дагуу бүх орлогоо шалгуулна. Орлогоо нотлуулна. Бөгж авсан гэдгээ хэлсэн, харин бусад зүйлтэй холбоогүй гэдгээ манай хүү хэлсэн гэх тайлбарыг өгсөн юм. Мөн тэрбээр тайлбарынхаа төгсгөлд "Миний хийж байгаа томоохон хуулийн төслүүд бусад тэмцлүүдийг миний эсрэг ажиллахаар зэхэж буй ялаанууд бий. Энэ ялаануудад хандаж хэлэхэд та нар яагаад ч миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг бөхөөж чадахгүй, битгий горьд" гэж хэлсэн юм.

Гэвч иргэд үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө "ялаа" хэмээн цоллуулсандаа "ууртай" байна. Тиймээс Засгийн газрын тухай хуульд заасанчлан "Ерөнхий сайд огцроход Засгийн газар танхимаараа огцрох" талаар заасанчлан Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг шаардаж байна. Асуудал нь зөвхөн энэ удаагийн шуугиан бус үнийн өсөлт, төсвийн хэт тэлэлт, төсвийн үрэлгэн байдал, пиар нь хэтэрч тархи угаалтын хэмжээнд хүрсэн гээд олон зүйл байгаа тул ийнхүү иргэд бухимдсаар, үргэлжлүүлэн жагссаар байна.

БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНИЙН ӨСӨЛТ

Л.Оюун-Эрдэнэ засгийн эрхийг 2021 оны нэгдүгээр сард авсан. Тиймээс бараа бүтээгдэхүүний ханшийн өөрчлөлтийг тухайн цаг үеэс эхлэн тооцлоо.

Америк доллартай харьцах төгрөгийн ханш жил ирэх бүр суларсаар байна. 2021 онд 2850 орчим төгрөгөнд хэлбэлзэж байсан ханш өдгөө 3580 орчим төгрөгт хүрчээ.

Дараах графикаас монголчуудын хамгийн өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүн болох хонины мах, гурил, талх, сүүний үнэ хэрхэн өссөнийг харах боломжтой.

Дээрх графикаас харвал Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн эсрэг арга хэмжээ авч чадсангүй.

АГААР, ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛААГҮЙ

2022 онд 26 хүн, 2023 онд 51 хүн, 2024 онд 47 хүн угаарын хийд хордож амиа алджээ.

2025 оны SPSIRPA форумд дэлхий дахины геополитикийн өөрчлөлтийн талаар хэлэлцэнэ
2025 оны SPSIRPA форумд дэлхий дахины геополитикийн өөрчлөлтийн талаар хэлэлцэнэ
 
37 дахь удаагийн “Номын баяр”-ын шилдгүүд тодорлоо
37 дахь удаагийн “Номын баяр”-ын шилдгүүд тодорлоо
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.