/2025.01.27/
Японы нийслэл Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд мэргэжлийн сүмо бөхийн 2025 оны эхний тэмцээн буюу Хацү башё 15 өдөр болж өндөрлөлөө.
Тус тэмцээнд Монголын сүмоч, залуу озеки Хошёорюү С.Бямбасүрэн 12 даваа, 3 унаатайгаар түрүүлж, Японы эзэн хааны цомыг хоёр дахиа гардлаа.
С.Бямбасүрэн Хацү башёгийн сүүлчийн өдөр түрүү булаалдахын төлөө хоёр нэмэлт барилдаан хийсэн бөгөөд Казахстаны сүмоч Кинбозан, их аварга Тайхогийн зээ хүү Оохо нарыг давсан юм. Мэргэжлийн сүмод монгол бөхчүүд хөл тавьснаас хойш 23 жилийн хугацаанд 103 дахь түрүүг хүртсэн монгол сүмоч озеки Хошёорюү С.Бямбасүрэн болж байна.
Түүний ёкозүна болох эсэхийг Мэргэжлийн сүмо бөхийн Ёкозүнагийн зөвлөл шийдвэрлэнэ. Хэрэв тэрээр ёкозүна болвол Монгол улсаас төрөн гарсан зургаа дахь ёкозүна цолтон болно.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.