Хүн худалдаалах гэмт хэргийн талаар сургалт зохион байгууллаа
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүн худалдаалах гэмт хэргийн талаар сургалт зохион байгууллаа

/2025.01.27/

Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийг даган гарсан шинэчлэн найруулан батлуулсан журмыг танилцуулах улмаар гадаад харилцааны болон Гадаадын иргэн харьяатын газрын алба хаагч, мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх сургалтыг 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр зохион байгууллаа.

Сургалтад гадаад харилцааны болон Гадаадын иргэн, харьяатын газрын хяналтын 32 байцаагч танхимаар оролцож, хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын 30 алба хаагч цахимаар хамрагдлаа. Энэ үеэр Хүн худалдаалах гэмт хэргийн эрх зүйн зохицуулалт, бодлогын арга хэмжээ, Хилийн чанадад хүн худалдаалах, худалдаалах, бэлгийн мөлжлөгийн гэмт хэрэгт өртсөн хохирогчдыг эргүүлэн авчрах ажиллагааны нөхцөл байдал анхаарах асуудал, Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийг илрүүлэх, таньж тогтоох сэдвээр сургалт орж, Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдод үзүүлж буй үйлчилгээ болон журмын танилцуулгыг хийв.

Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэлэлцэж эхэллээ
Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэлэлцэж эхэллээ
 
Үндэсний брэнд ₮ картыг Хонгконг улсад төлбөр тооцоонд ашиглах боломж бүрдлээ
Үндэсний брэнд ₮ картыг Хонгконг улсад төлбөр тооцоонд ашиглах боломж бүрдлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.