“Кибер орчныг ашиглаж үйлдсэн хүн худалдаалах гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагаа” сургалт боллоо
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Кибер орчныг ашиглаж үйлдсэн хүн худалдаалах гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагаа” сургалт боллоо

/2025.01.24/

Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газрын Байгаль хамгааллын захирал Б.Чимэддорж, зөвлөх С.Пүрэвсүрэн нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 2025 онд хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцов. Тухайлбал, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийн үнэлгээг хийх, нүүдлийн зэрлэг амьтдад зориулсан зам, байгууламжийн гарцын стандартад хяналт, мониторинг хийх, VR технологи ашиглан хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулах талаар ярилцлаа.

Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газартай хамтран энэ онд хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр улсын хэмжээнд “Байгалиа хамгаалъя” аян, “Хилийн ногоон бүс” санаачилгыг хэрэгжүүлэх болон баруун бүсийн аймгуудын Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх Дэд зөвлөлийн гишүүдийн уулзалт зөвлөгөөн зохион байгуулах зэрэг ажил, арга хэмжээг хэрэгжүүлэхээр тохиролцлоо.

Төрийн болон орон нутгийн өмчийн тооллого, бүртгэл, ашиглалтын асуудал сэдэвт мэдээлэл солилцох уулзалт боллоо
Төрийн болон орон нутгийн өмчийн тооллого, бүртгэл, ашиглалтын асуудал сэдэвт мэдээлэл солилцох уулзалт боллоо
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.