Төрийн болон орон нутгийн өмчийн тооллого, бүртгэл, ашиглалтын асуудал сэдэвт мэдээлэл солилцох уулзалт боллоо
Шуурхай мэдээ
 

Төрийн болон орон нутгийн өмчийн тооллого, бүртгэл, ашиглалтын асуудал сэдэвт мэдээлэл солилцох уулзалт боллоо

/2025.01.24/

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Тандалт судалгааны баг, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газартай хамтран, Төрийн болон орон нутгийн өмчийн тооллого, бүртгэл, ашиглалтын асуудал сэдэвт мэдээлэл солилцох танилцуулга уулзалт боллоо.

Мэдээлэл солилцох уулзалтад Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын удирдлагууд, албан хаагчид оролцлоо. Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр: Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар нь Төрийн болон орон нутгийн өмчит байгууллагын удирдлагууд, байгууллагын бүтээмж, төрийн өмчит компаниуд үр ашигтай ажиллах, үр нөлөөг үнэлэх, дүгнэх хяналт тавих хуулийн зохицуулалт чиг үүрэгтэй.

Төрийн өмчит байгууллагууд бүтээмжтэй ажиллах, компанийн засаглалыг дээшлүүлэх, зардлыг бууруулах чиглэл дээр анхаарч ажиллах шаардлага байгааг дурдаад анхны танилцуулга мэдээлэл солилцох энэхүү уулзалт нь зөв сайн санаачилгын эхлэл тавигдаж байгааг онцлоод илүү үр бүтээлтэй санал санаачилгатай ажиллахыг хүслээ. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын танилцуулга,Төрийн болон орон нутгийн өмчийн тооллого, бүртгэл, ашиглалтын асуудал сэдвээр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын бүртгэл ашиглалтын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ахлах мэргэжилтэн Б.Мөнхбаатар нар мэдээлэл танилцуулга хийлээ. Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар,Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газартай хамтран зохион байгуулсан энэхүү уулзалт нь цаашид үйл ажиллагаагаа уялдуулах, хамтарч ажиллахаар санал солилцлоо.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өмчит компанийн засаглалд өмнө хийгдэж байгаагүй далайцтай реформ хийнэ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өмчит компанийн засаглалд өмнө хийгдэж байгаагүй далайцтай реформ хийнэ
 
НҮБ-ын хүн амын сантай энэ онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар санал солилцлоо
НҮБ-ын хүн амын сантай энэ онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар санал солилцлоо
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.