Д.Трамп 1500 хоригдлыг суллах баримт бичигт гарын үсэг зурж, суллах үйл ажиллагааг эхлүүллээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Трамп 1500 хоригдлыг суллах баримт бичигт гарын үсэг зурж, суллах үйл ажиллагааг эхлүүллээ

Гэрэл зургийн эх сурвалж: AFP

/2025.1.21/ АНУ-ын 47 дах Ерөнхийлөгч Д.Трамп нэгдүгээр сарын 20-ны өдөр тангаргаа өргөсөн ч, нэлээд хэдэн баримт бичигт гарын үсэг зурснаар хэдийнээ хэрэгжиж эхлээд байна.

Тухайлбал, тэрбээр хоригдож буй 1500 хүнийг суллах захирамжид гарын үсэг зурсан юм. Тэдгээр нь Трампыг 2020 оны сонгуулиар дэмжиж, улмаар Жо Байден ялалт байгуулсан сонгуулийн үр дүнг эсэргүүцэн жагсагчид голчлон байгаа юм. Тэдгээр иргэдэд 2021 оны зургаадугаар сарын 6-ны өдөр шүүхээс хорих ял оноож байв.

Трампыг дэмжин Цагаан ордны гадаа жагссан тус жагсаалын үеэр зуу гаруй цагдаа бэртэж гэмтсэн бөгөөд мэдээж өнөөдрөөс суллагдаж буй 1500 хүн дотор тэрхүү үймэн самуунд оролцогчид, турхирагчид, толгойлогчид багтаж буй ажээ.

Хоригдлуудыг суллах үйл ажиллагаа орон даяар хэдийнээ эхэлсэн байна.

Эх сурвалж: VOA

Д.Трампын тангараг өргөхдөө хэлсэн илтгэлээс ОНЦЛОХ 3 ЭШЛЭЛ
Д.Трампын тангараг өргөхдөө хэлсэн илтгэлээс ОНЦЛОХ 3 ЭШЛЭЛ
 
Б.Лхагвасүрэн: Инфляц хоёр оронтой тоо руу орвол бид бодлогын хүүг хөндөх зайлшгүй шаардлагатай болно
Б.Лхагвасүрэн: Инфляц хоёр оронтой тоо руу орвол бид бодлогын хүүг хөндөх зайлшгүй шаардлагатай болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.