Д.Трампын тангараг өргөхдөө хэлсэн илтгэлээс ОНЦЛОХ 3 ЭШЛЭЛ
Шуурхай мэдээ
 

Д.Трампын тангараг өргөхдөө хэлсэн илтгэлээс ОНЦЛОХ 3 ЭШЛЭЛ

Зургийн эх сурвалж CNN. Д.Трамп тангараг өргөх ёслолын үеэр, 2025.1.20

/2025.1.21/ АНУ-ын 47 дах Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп өнөөдөр тангаргаа өргөлөө. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль өнгөрөгч арваннэгдүгээр сард болсон. Харин Д.Трамп ийнхүү хоёр дах удаагаа Ерөнхийлөгчөөр сонгогдож буй.

Тангараг өргөх үеэр тэрбээр 29 минутын илтгэл тавьсан бөгөөд үүнээс онцлох таван санааг хүргэж байна.

АМЕРИКИЙН АЛТАН ҮЕ ИРЛЭЭ

“АНУ-ын хөгжлийн алтан үе яг одоо эхэллээ” хэмээн Д.Трамп зарлалаа. “Өнөөдрөөс эхлэн манай улс цэцэглэн хөгжиж, хүлээн зөвшөөрөгдөх болно” гэв.

Энэ нь найман жилийн өмнөх илтгэлийнх нь сэдвээс огцом өөрчлөгджээ. Тухайн үед Д.Трамп АНУ-ыг хөдөлмөрийн мөлжлөгт орсон, эдийн засгийн хувьд хүнд хэцүү байгаа гэж байсан юм.

Харин энэ удаад тэрбээр “АНУ өмнө байгаагүй хүчирхэгжиж, хөгжин цэцэглэх болно” гэв.

ПАНАМЫН СУВАГ ба МАРС

Панамын сувгийг АНУ өөрийн хяналтдаа авна гэдгээ илтгэлдээ багтаалаа.

“Бид Панамын сувгийг буцаан авна” гэж тов тодорхой хэлсэн юм.

Үүгээр зогсохгүй Д.Трамп “Бид од эрхэс рүү тэмүүлэх бөгөөд ангараг гариг дээр тугаа хатгах болно” гэдгээ илэрхийлэв.

ЭР, ЭМ ХОЁР Л ХҮЙСИЙГ ЗӨВШӨӨРНӨ

“Цаашид АНУ-ын төрийн бодлогот хоёр л хүйсийг зөвшөөрөх бөгөөд энэ нь эр, эм хүйс байх болно” гэж илтгэлдээ дурьдлаа.

Д.Трамп илтгэлээ “Хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөөр санаа тавьдаг хүн бүхэнд хэлье, би та нартай хамт шүү. Би та бүхний төлөө зүтгэж, ялалт байгуулах болно” гэх үгээр төгсгөлөө.

НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г хэлэлцлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г хэлэлцлээ
 
Энэ баасан, бямба гарагт цасан шуурга шуурна
Энэ баасан, бямба гарагт цасан шуурга шуурна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.