
/2024.7.16/ УИХ-ын сонгуульд 19 нам, 2 эвсэл, 46 бие даагч нийт мянга гаруй хүн өрсөлдөж, сонгуулийн үр дүнд УИХ-ын 126 суудал дараах байдлаар хуваарилагдлаа.
| 
 | МАН | АН | ХҮН | ИЗНН | ҮЭ | 
| Жагсаалт | 18 | 16 | 6 | 4 | 4 | 
| Тойрог | 50 | 26 | 2 | 0 | 0 | 
| НИЙТ | 68 | 42 | 8 | 4 | 4 | 
УИХ-ын даргаар Д.Амарбаясгаланг томилов. УИХ-ын дэд даргаар МАН-аас Х.Булгантуяа, АН-аас Б.Пүрэвдорж нарыг сонголоо.
Улсын Их Хурал дараах 11 байнгын хороотойгоор ажиллана.
| Байнгын хороодын нэрс, дарга нар, намын харъяалал | |||
| 1 | Аюулгүй байдал, Гадаад бодлогын байнгын хороо | Г.Тэмүүлэн | 
 
 
 
 МАН | 
| 2 | Төрийн байгуулалтын байнгын хороо | Ж.Бат-Эрдэнэ | |
| 3 | Хууль зүйн байнгын хороо | Д.Цогтбаатар | |
| 4 | Төсвийн байнгын хороо | Ц.Даваасүрэн | |
| 5 | Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо | Ч.Ундрам | |
| 6 | Ёс зүй, дэгийн байнгын хороо | Б.Баярбаатар | |
| 7 | Аж үйлдвэржилтийн байнгын хороо | С.Ганбаатар | 
 АН | 
| 8 | Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо | Б.Бейсен | |
| 9 | Эдийн засгийн байнгын хороо | Р.Сэддорж | |
| 10 | Нийгмийн бодлогын байнгын хороо | Л.Энхнасан | 
 ХҮН | 
| 11 | Инновац, цахим бодлогын байнгын хороо | Ж.Золжаргал | |
УИХ дахь намын бүлгүүд мөн байгуулагдаж, даргаа сонголоо.
- МАН-ын 68 гишүүнтэй бүлгийн даргаар Л.Мөнхбаатар
- АН-ын 42 гишүүнтэй бүлгийн даргаар О.Цогтгэрэл
ЭВСЛИЙН ЗАСГИЙН ГАЗАР БАЙГУУЛЛАА
Засгийн газрыг намууд эвсэн, шинээр байгууллаа. Ингээд Ерөнхий сайд, 16 яам, 22 сайдтайгаар Засгийн газрыг байгуулав. Энэ бүрэлдэхүүнд дараах байдлаар намууд багтав:
- МАН-аас 13 сайд,
- АН-аас 8 сайд,
- ХҮН намаас 2 сайд
| 
 | Ерөнхий сайд | Л.Оюун-Эрдэнэ | МАН | 
| 
 ЯАМГҮЙ САЙД НАР 
 | |||
| 1 | Сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга | Э.Одбаяр | 
 
 АН-ын сайд нар | 
| 2 | Сайд, 20 минутын хот-Үндэсний хорооны дарга | Р.Эрдэнэбүрэн | |
| 3 | Шадар сайд /Онцгой байдлын асуудал эрхэлсэн/ | С.Амарсайхан | 
 
 
 МАН-ын сайд нар | 
| 4 | Сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга | Н.Учрал | |
| 5 | Сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга | Б.Тулга | |
| 6 | Шадар сайд /Өрсөлдөөний асуудал эрхэлсэн/ | Т.Доржханд | ХҮН нам | 
| 
 ЯАМД ба САЙД НАР 
 | |||
| 7 | Гадаад харилцааны яам | Б.Батцэцэг | 
 
 
 
 
 
 
 
 МАН-ын сайд нар | 
| 8 | Сангийн яам | Б.Жавхлан | |
| 9 | Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам | Ч.Номин | |
| 10 | Батлан хамгаалах яам | С.Бямбацогт | |
| 11 | Гэр бүл, хүний хөгжлийн яам | Л.Энх-Амгалан | |
| 12 | Зам тээврийн хөгжлийн яам | Б.Дэлгэрсайхан | |
| 13 | Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам | Ж.Энхбаяр | |
| 14 | Эрчим хүчний яам | Б.Чойжилсүрэн | |
| 15 | Эрүүл мэндийн яам | Т.Мөнхсайхан | |
| 16 | Эдийн засгийн хөгжлийн яам (Тэргүүн шадар сайд) | Л.Гантөмөр | 
 
 
 
 
 Ардчилсан намын сайд нар | 
| 17 | Хууль зүй дотоод хэргийн яам | О.Алтангэрэл | |
| 18 | Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам | Ц.Туваан | |
| 19 | Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам | С.Одонтуяа | |
| 20 | Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам | Ж.Батсуурь | |
| 21 | Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам | Ц.Баатархүү | |
| 22 | Боловсролын яам | П.Наранбаяр | ХҮН нам | 
Засгийн газрын сайд нар БҮГД ДАВХАР ДЭЭЛТЭЙ буюу УИХ-ын 126 гишүүний 23-аас Засгийн газрын танхим бүрдэж байна.
Харин Дэд сайдын албан тушаалыг байлгах эсэхийг олон нийтийн саналаар шийднэ гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн билээ. Юутай ч Дэд сайдын албан тушаалгүйгээр 30 хоног “болж үзнэ”.
 
	 


 
         
        


























































