/2024.6.12/ Энэ удаагийн УИХ-ын сонгууль холимог тогтолцоогоор болж байна.
Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу УИХ 126 гишүүнтэй болсон. Энэ удаагийн сонгуулиар УИХ-ын 126 гишүүний 78 нь 13 тойрогт өрсөлдөж сонгогдоно. Харин үлдсэн 48 нь намуудын жагсаасан нэрсийн дарааллаас сонгогдоно. Намд сонгогчдын хэчнээн нь санал өгснөөр тооцооллыг гаргаж, 48 суудлыг хуваарилна. Хуваарилалтын тооцооллыг ЭНД ДАРЖ үзэх боломжтой.
Та сонгуульд саналаа өгөхөөр очиход танд хоёр төрлийн саналын хуудас өгөх болно.
- Тойрогт өрсөлдөгчдөөс сонгож дугуйлах
- Намаас сонгож дугуйлах
ТОЙРОГТ ӨРСӨЛДӨГЧДӨӨС СОНГОЖ ДУГУЙЛАХ:
Энэ удаагийн сонгуульд 19 нам, 2 эвсэл болон бие даагчид өрсөлдөж байна. Энэ саналын хуудсанд тойрогт өрсөлдөж байгаа намуудын төлөөллийн нэрс болон бие даан өрсөлдөгчийн нэрс байна.
Дээрх саналын хуудаснаас та өөрийн дэмжиж намаас нэр дэвшиж буй хүмүүсийн нэрнээс харж байгаад сонголтоо хийж дугуйлна.
Дугуйлахдаа та өөрийн тойргийн мандатын тоог мэдэж байх шаардлагатайг анхааруулж байна. Тухайлбал, нэгдүгээр тойрог 9 мандаттай буюу Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгуудын сонгогчид 9 хүний нэрийг дугуйлна гэсэн үг.
Харин тэрхүү 9 нэр нь заавал нэг намынх байх албагүй бөгөөд та өөрийн дэмжиж буй өөр өөр намын, өөр өөр нэрсийг дугуйлах бүрэн боломжтой.
НАМААС СОНГОЖ ДУГУЙЛАХ
Намаас сонгож дугуйлах саналын хуудсыг та доор харж байна. Энэ саналын хуудаст та өөрийн дэмжиж буй нэг л намын нэрийг дугуйлна.
Илүү дугуйлвал таны саналын хуудас хүчингүй болохыг анхаарна уу.
Санал өгч байгаа видео үзэхийг хүсвэл: