/2024.05.09/: “ДАУНЫ СИНДРОМ”-ын талаарх мэдээллийг нийгэмд тэгш хүргэж, буруу ойлголтыг залруулах, дауны синдромтой хүүхдүүдийн өөртөө итгэх итгэлийг бий болгож, нийгмийн амьдралд чөлөөтэй оролцох орчныг бүрдүүлэх, тэднийг нийгэмд хүлээн зөвшөөрөх боломж бололцоог бий болгох зорилгын хүрээнд "ОЙЛГОЁ, НАЙЗАЛЪЯ, ХҮНДЭЛЬЕ" аяныг Монгол орон даяар 1 сарын хугацаатайгаар зохион байгуулж байна.
Нээлтийн үйл ажиллагаанд:
- Төгс Хөгжил продакшн
- Дуучин Уянгадарь оролцож мэндчилгээ дэвшүүллээ.
Өнөөдрийн үйл ажиллагаанд:
- Дауны синдромын хам шинжийн талаарх мэдээллийн илтгэлийг Ерөнхий зохион байгуулагч Г. Гантулга
- Панел хэлэлцүүлгийг Чиглүүлэгч: Ерөнхий зохион байгуулагч М.Даваажаргал
- Панелист: НЕБ-ийн тусгай 63-р сургуулийн багш М.Нандинцэцэг
- Хүний эрх хамгаалагч Б.Батчимэг нартай дауны синдромтой хүүхэд нийгмийн амьдралд оролцоход ямар, ямар саад бэрхшээл тулгарч, хэрхэн түүнийг шийдвэрлэх гарц гаргалгааг хэлэлцлээ.
The Peanut Butter Falcon киногоор оролцогчдод дауны синдромын талаарх кино үзвэр үзүүлж, кино хэлэлцүүлгийг “Movie reviews &Meme” хуудсын админ Ж.Харцага өөрийн сэтгэгдэл, мэдрэмжээ хуваалцан оролцлоо.
Мөн хаалтын үйл ажиллагаанд Реппер DerBi оролцож ая дууны мэндчилгээ дэвшүүллээ.