“Жанжин клуб“ байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг тэмдэгдлэн өнгөрүүллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Жанжин клуб“ байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг тэмдэгдлэн өнгөрүүллээ

/2024.05.09/: Монгол улсын соёл урлагийн ууган байгууллага "Жанжин клуб" байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн хүрээнд "Баянзүрх дүүргийн Соёлын ордон"-оос "ЖАНЖИН ЦОМ-2024" яруу найргийн анхдугаар наадмыг амжилттай зохион байгууллаа.

Нийт 100 яруу найрагч шүлгээ ирүүлснээс дараагийн шатанд тайзнаас 18 яруу найрагч шүлгээ уншсан. Дөрвөн үе шаттай явагдсан тус наадамд Болор цомын эзэн яруу найрагч Б.Жамбалдорж тэргүүн байр эзэлж Жанжин цомын анхны эзэн боллоо.

Хоёр дугаар байранд Болор цомын эзэн яруу найрагч М.Амархүү, гуравдугаар байранд МЗЭ-ийн шагналт яруу найрагч В.Нэргүй, тусгай байранд залуу яруу найрагч М.Дэвээжаргал, Өвөрхангай аймгаас ирж оролцсон Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Д.Өсөх-Эрдэнэ нар шалгарсан юм.

May be an image of 2 people, people smiling, newsroom and text

Наадамд Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Тангадын Галсан, Хөдөлмөрийн баатар,Төрийн шагналт, Ардын жүжигчин Намсрайн Сувд, Ардын жүжигчин Гомбын Равдан, Ардын жүжигчин Бэх-Очирын Жаргалсайхан, Ардын жүжигчин Цэндийн Үенч, Соёлын гавьяат зүтгэлтэн Үржингийн Хүрэлбаатар, Урлагийн гавьяат зүтгэлтэн Баатарын Отгонбат тэргүүтэй соёл урлагийн олон алдартнууд хүрэлцэн ирж мэндчилгээ дэвшүүллээ.

May be an image of 7 people and text

Урлаг соёлын ууган голомт, олон алдартныг төрүүлэн гаргасан "Жанжин клуб" түүхт 100 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

May be an image of 4 people and text that says 'N De ИHWO H 1o И Han ИOn'

Эх сурвалж: БЗД

Ашиглалтаас гарсан хар тугалганы батарейг дахин боловсруулдаг боллоо
Ашиглалтаас гарсан хар тугалганы батарейг дахин боловсруулдаг боллоо
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.