Маргааш эхлэх сагсан бөмбөгийн 3х3-ын олимпын эрх олгох тэмцээнд манай эрэгтэй, эмэгтэй баг оролцоно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Маргааш эхлэх сагсан бөмбөгийн 3х3-ын олимпын эрх олгох тэмцээнд манай эрэгтэй, эмэгтэй баг оролцоно

/2024.05.02/: Япон улсад сагсан бөмбөгийн 3х3-ын “Парис-2024” олимпын эрх олгох хоёр дахь тэмцээн энэ сарын 3-5-ны өдрүүдэд болно.

Маргааш эхлэх тус тэмцээний “В” хэсэгт манай улсын эрэгтэйчүүдийн шигшээ баг Япон, Египет, Францын багтай өрсөлдөх юм.

Монгол Улсыг төлөөлж Энхбатын Дөлгөөн, Даваасамбуугийн Дэлгэрням, Онолбаатарын Энхбаатар, Ариунболдын Ананд нар тоглоно.

Тус тэмцээнд зөвхөн түрүүлсэн багт олимпын эрх олгох бөгөөд олимпын эрх олгох сүүлчийн тэмцээн Унгар улсад тавдугаар сарын 15-17-нд болно. Энэ тэмцээнд Монголын эрэгтэй, эмэгтэй баг оролцохоо мэдүүлжээ.

Эх сурвалж: БТСУХ

Хятадын өмнөд хэсгийн Гуандун хотод хурдны зам нурсны улмаас 36 хүн амиа алджээ
Хятадын өмнөд хэсгийн Гуандун хотод хурдны зам нурсны улмаас 36 хүн амиа алджээ
 
BTS-ийн тоглолтыг Netflix дэлхий даяар шууд дамжуулна
BTS-ийн тоглолтыг Netflix дэлхий даяар шууд дамжуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.