Нийслэлийн цэрэг татлага тавдугаар сарын 4-6-ны өдрүүдэд болно
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлийн цэрэг татлага тавдугаар сарын 4-6-ны өдрүүдэд болно

/2024.04.30/: Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны 2024 оны I ээлжийн цэрэг татлагыг тавдугаар сарын 4-6-ны өдрүүдэд зохион байгуулна.

Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн цэрэг татлагын товчоо өнөөдөр хуралдлаа.

2024 оны I ээлжийн цэрэг татлагыг нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд зохион байгуулах бөгөөд Нийслэлийн хэмжээнд зарлан дуудах мэдэгдлийн тараалт 87 хувьтай байна.

Нийслэлийн төвийн зургаан дүүрэг дэх цэрэг татлагын байрууд:

Баянгол дүүрэгт 96 дугаар сургууль
Баянзүрх дүүрэгт 14 дүгээр сургууль
Сонгинохайрхан дүүрэгт 83 дугаар сургууль
Хан-Уул дүүрэгт 34 дүгээр сургууль
Чингэлтэй дүүрэгт 5 дугаар сургууль
Сүхбаатар дүүрэгт 3 дугаар сургууль

Цэрэг татлагын байранд очихдоо:

  • Иргэний үнэмлэх
  • Цэргийн үүрэгтний үнэмлэх
  • Мэргэжил эзэмшсэн бол мэргэжлийн үнэмлэх
  • Сургууль төгссөн бол диплом гэсэн бичиг баримтыг биедээ авч очих шаардлагатай.

Хугацаат цэргийн албанд татагдагч нь найман төрлийн шинжилгээ хийлгэж, эрүүл мэндийн үзлэгт орох юм.

Эх сурвалж: НЗДТГ

СЕХ: 23 нам, 2 эвслийг УИХ-ын сонгуульд оролцуулахаар бүртгэж, 3 намыг татгалзаж шийдвэрлэлээ
СЕХ: 23 нам, 2 эвслийг УИХ-ын сонгуульд оролцуулахаар бүртгэж, 3 намыг татгалзаж шийдвэрлэлээ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын 16 дугаар бага хуралд оролцох үеэрээ зарим улс орны павильонд зочиллоо