/2024.04.30/: Говь-Алтай аймгийн Тайшир, Жаргалан, Цээл сумын Эрүүл мэндийн төвүүдэд авто машин гардуулан өглөө
Монгол Улсын Засгийн Газраас аймаг сумдын эрүүл мэндийн төвүүдийн түргэн тусламжийн авто машинуудыг шинэчлэх ажлыг хийж буй.
Хөдөө орон нутгийн иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг түргэн шуурхай, найдвартай хүргэх зорилгоор Засгийн газрын нөөц хөрөнгөөр эхний ээлжинд 60 машиныг шаардлагатай сумдад хүлээлгэн өгч байна.
Энэ удаад Говь-Алтай аймгийн Жаргалан, Тайшир, Цээл сумдын Эрүүл мэндийн төвд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн зөвлөх Б.Сүхбаатарын хамт 2024 оны туулах чадвар сайтай Toyota Land Cruiser 78 Diesel High загварын автомашиныг гардуулан өглөө.
Эх сурвалж: ЭМЯ