Нийслэл Герман Улсад 100 мэргэжилтнээ бэлтгэнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэл Герман Улсад 100 мэргэжилтнээ бэлтгэнэ

/2024.04.23/: Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар тохижилт, үйлчилгээний ажилчдын цалинг 1000 ам.доллар болгохын зэрэгцээ хүүхдүүдийг нь гаднын улсад төлбөргүй сургах боломжийг бүрдүүлнэ. Энэ хүрээнд эхний ээлжид 100 хүүхдийг Герман улсад сургана гэдгийг онцолсон.

Үүний бэлтгэл ажил болгож Герман Улсын Тюрингэн мужийн FAV service GMBH, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон “Цэсэн боловсролыг дэмжих сан” ТББ хамтран ажиллах гурван талт санамж бичгийг өнгөрсөн 2023 оны арванхоёрдугаар байгуулсан.

Санамж бичгийн хүрээнд эхний ээлжид хот, нийтийн аж ахуйн чиглэлээр 100 хүүхдийг Герман Улсад суралцуулах хэлцэл хийсэн юм. Шалгуур хангасан хүүхдүүд эх орондоо хэлний бэлтгэлд суралцах бөгөөд хэлний бэлтгэлийн сургалтын зардлыг нийслэлийн төсвөөс шийдвэрлэнэ. Төгсөгчид герман хэлний DSD шалгалтын B2 түвшинд тэнцсэн тохиолдолд тус улсад суралцах юм.

Хүүхдүүд хүнсний технологич, системийн интеграцийн мэдээллийн технологи, бетон ба төмөр бетон, токарьчин, цэцэрлэгжүүлэлт, метро, нийтийн тээврийн инженер засварчин, дулааны слесарь, агуулах логистик, гүний байгууламж зэрэг мэргэжлээр суралцана. Герман Улсад суралцах хугацаандаа мэргэжлээрээ цалинтай дадлага хийж, сард 1000 еврогийн тэтгэлгээр ажиллах боломжтой.

Эх сурвалж: НЗДТГ

НҮБ-ын ХАА-н байгууллагаас зудын гамшигт нэрвэгдсэн 1000 малчин өрхөд бэлэн мөнгөний тусламж үзүүллээ
НҮБ-ын ХАА-н байгууллагаас зудын гамшигт нэрвэгдсэн 1000 малчин өрхөд бэлэн мөнгөний тусламж үзүүллээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.