Жендэрийн үндэсний хорооноос “Архи тамхины хэрэглээг бууруулах сарын аян”-ыг эхлүүлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Жендэрийн үндэсний хорооноос “Архи тамхины хэрэглээг бууруулах сарын аян”-ыг эхлүүлжээ

/2024.04.15/: Монгол Улсын Засгийн газар Жендэрийн үндэсний хорооны Ажлын албанаас санаачлан, 2024 оноос эхлэн сар бүрийг улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, гэр бүлийн харилцаан дахь тодорхой нэг асуудлаар эерэг хандлага, дадлыг бий болгож буй сайн туршлагуудыг танилцуулж, сурталчлан түгээх, уриалан дэмжих сар болгож ажиллаж байгаа билээ.

Энэхүү сар бүрийн аянд хувь хүн, гэр бүл, хамт олон, байгууллага, салбарын түвшинд сайн туршлагаараа нэгдэж, хүчин чармайлт, ололт амжилтаа хуваалцаж байна.

2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс ирэх сарын 30-ныг дуустал нэг сарын хугацаанд “Архи тамхины хэрэглээг бууруулах сарын аян"-ыг зарлаж, хорт муу зуршлын хэрэглээг багасгах сайн туршлага түгээх аж.

Жендэрийн үндэсний хорооноос эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж байгаатай холбоотойгоор энэхүү нэг сарын аяныг зохион байгуулж эрэгтэйчүүдийн нас баралтад нөлөөлж буй хүчин зүйлийг бууруулах замаар дундаж наслалтыг нэмэгдүүлэх, эрэгтэй эмэгтэй хүмүүс хамтдаа урт удаан аз жаргалтай амьдрах сайн туршлагыг олон нийтэд сурталчлан таниулах ажлыг зохион байгуулна. Сарын аян нь яам, нутгийн захиргааны байгууллага, жендэрийн салбар зөвлөл, хороодоос эхэлж, салбарын бусад төр, төрийн бус, аж ахуйн нэгж байгууллагуудаар давлагаалж үргэлжилнэ.

Эх сурвалж: ЖҮХ

“Урлахуй, шүтэхүй гэгээрэхүй” шүтээн зургийн үзэсгэлэнг нээлээ
“Урлахуй, шүтэхүй гэгээрэхүй” шүтээн зургийн үзэсгэлэнг нээлээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.