/2024.04.15/: Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны 2-24 байр орчимд борооны ус зайлуулах шугам угсарч байна.
Тодруулбал, тус байршилд түр зуурын усархаг бороо ороход ус ихээр тогтож, иргэд зорчиж, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулахад хүндрэл үүсгэдэг байна. Иймд Геодези, усны барилга, байгууламжийн газар уг байршилд борооны ус зайлуулах 410 метр шугам угсралтын ажлыг эхлүүллээ.
Ингэхдээ шүүрт худаг 18, үзлэгийн худаг 6, шингээх худаг 5-ыг хийж, угсрахаар төлөвлөөд байгаа юм.
Эх сурвалж: НЗДТГ