Өнөөдөр цас орж цасан шуурга шуурна, 2-4 хэмийн дулаан байна
 

Өнөөдөр цас орж цасан шуурга шуурна, 2-4 хэмийн дулаан байна

2024 оны 04-р сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар үүл багасна. Төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар сэрүүсэж, Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутгаар -1...-6 градус хүйтэн, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр голын хөндийгөөр 0...+5 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +13...+18 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр +7...+12 градус, бусад нутгаар +3...+8 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хүйтэрч +2...+4 градус дулаан байна

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч +2...+4градус дулаан байна

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хүйтэрч 0...+2градус дулаан байна

ВИДЕО: УИХ-ын дарга Г.Занданшатар хуулийн заалт өөрчлөгдсөн тухай мэдэгдэж байна
ВИДЕО: УИХ-ын дарга Г.Занданшатар хуулийн заалт өөрчлөгдсөн тухай мэдэгдэж байна
 
Нийслэлийн үнэт цаас гаргах тогтоолын төслийг баталлаа
Нийслэлийн үнэт цаас гаргах тогтоолын төслийг баталлаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.